Гомдогсдын “матаас” ба сэтгүүлчийн хүлцэл-Т.Нямдоржийн өчиг, тайлбар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 15 секунд
Гомдогсдын “матаас” ба сэтгүүлчийн хүлцэл-Т.Нямдоржийн өчиг, тайлбар

Гомдогсдын “матаас” ба сэтгүүлчийн хүлцэл-Т.Нямдоржийн өчиг, тайлбар

Өнгөрсөн оны сүүлчээр Засгийн газрын авто баазын захирал Т.Нямдоржийн тухай цахим хуудсуудаар нэлээд таагүй мэдээлэл цацагдаж байлаа. Манай сайтад ч бас тэдгээр мэдээллээс нь бичигдсэнийг уншигчид санах биз.

2012 оны сонгуулийн дараа тус баазын захирлаар Т.Нямдорж томилогджээ. Тэрбээр хөгжмийн зохиолч, эрх зүйч, санхүүч мэргэжилтэй нэгэн аж. Шинэ даргын өнгөн дээр баазын аж ахуй зэгсэн тохижиж, шинээр 400 машины граж баригджээ. Машин техникийн бэлэн байдал, жолооч нарын хариуцлага  ч сайжирч буй. Гэвч даргын сэнтий булаалдсан зарим нь ил далдуур түүний ажлыг аль болох харлуулахыг оролдож, жолооч ажилтнуудыг нь түүний эсрэг хандуулах,  хий хоосон хардлага,  янз бүрийн матаас бичүүлдэг болжээ.  Хамгийн сүүлд 2014 оны 12 дугаар сарын 5-нд “баазын жолооч нараас” хэмээх баахан хүний гарын үсэг зурсан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хаяглан илгээсэн байв. Үүний өмнөхөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уг бичгийнхээ хувилбарыг явуулжээ.  Тэдгээр бичгийн ард хавсаргасан гарын үсгүүдийн зарим нь харин хуурамч байсныг сэтгүүлчид яахан анзаарах билээ. Сүрхий ардчилсан үзэл санаатай, дарга нарынхаа хамаг булхайг ил тод зарлаж буй нь энэ юм биз гээд тэдгээр бичгийн агуулга, баримт сэлтээс шүүрч аван нийтэлсэн нь олон нийтийг төөрөгдүүлсэн, бусдын нэр төрд алдсан хэрэг болсон нь харамсалтай юм. Гэхдээ гээндээ ч, гоондоо ч гэгчээр аль аль талыг цэгнэж үзүүштэй. Т.Нямдорж нь хааяа  огцом зан гаргаж, жолооч нараа гомдоосон л биз.   Жолооч Ганзориг нарын гомдогсод нь ч энд тэнд даргаа “муулах” ажилд орж, бас дарга хийх санаархалд дөрлүүлсэн этгээдийн “олз” болсон тал ч байсан л байх.  Тэдний “боловсруулсан” заргын бичигт “...Т.Нямдорж нь жолооч нарынхаа цалинг үндэслэлгүйгээр хасдаг, бааздаа сэлбэг материал шахдаг, урлагийн хамтлагуудтай хууль бус тохироо хийж, жолооч нартаа дууны CD, цамц зэргийг албаар тараадаг, баазаасаа хямд үнээр хувьдаа машин авч бусдад үнэ хүргэж зардаг...гэх мэтийг цуглуулж бичсэн байв.

Гэвч энэ бүхэн нь шалгалтын баримтаар  нотлогдсонгүй. Нотлогдоогүй юм бүхэн худал хуурмаг гэсэн үг.  Иймд Т.Нямдоржоос хүлцэл өчих ялдамд түүний шалгагч нарт зориулж бичсэн өчиг тайлбарыг   бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэхийг зорилоо. Мөн аудитын шалгалтын гол үр дүнг ч таниулахыг хүсэв.

Түүнчлэн энд бас нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Юу гэвэл, сайхь “матаачид” нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болон бусад албан тушаалтнуудад Т.Нямдорж даргынхаа тухай “хов” ярьж, цаадуул нь “Тэгвэл та нар баараггүй баримтыг нь бүрдүүлээд, “өргөх” бичгээ бичээд ир” гэсэн юм билээ. Ингээд дарга, цэргүүдийн дунд “гал” маналзаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан, аудитын газрынхан нь авто бааз руугаа шалгалтын ажлаар жирийтэл гүйлдэх болсон  юмсанж. Харин хаа очиж аудитын шалгалтын дүнгээр тус автобааз ямар нэгэн зөрчилгүй гарчээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын түшмэд нь ч ноцтой  зөрчил гээд байхаар юм олж хараагүй юм байна. “Буруу гарын матаачдаас” болж мэдээллийн бодит чанар сэвтэх ёсгүй л дээ.

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж, шүүх хурлыг хойшлууллаа
С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж, шүүх хурлыг хойшлууллаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.