С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж, шүүх хурлыг хойшлууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж, шүүх хурлыг хойшлууллаа

С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж, шүүх хурлыг хойшлууллаа

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан  эхэлсэн. Шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарыг  үргэлжлүүлэн 7-р сарын 06 хүртэл  цагдан хорихоор боллоо. Өмнөх шүүх хурлаар барьцаа хөрөнгөө байршуулаагүйгээс нэр дэвшигч С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг дараагийн шүүх хурал хүртэл буюу зургадугаар сарын 22-ныг хүртэл цагдан хорих шийдвэрийг гаргаад байсан юм. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.Баярцогт ирээгүй байна. Түүний өмнөөс өмгөөлөгч Г.Орхон төлөөлж шүүх хуралд оролцлоо.  Шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан айна. Тиймээс шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 06-нд 09:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Цагдан хоригдсон гурван хүний тухайд гурвуулаа УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байгаа. Тодруулбал, С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Д.Ганболд Хөвсгөл аймаг, Б.Бямбасайхан Дархан-Уул аймагт нэр дэвшсэн.  Харин бусад шүүгдэгч болох Ч.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бадралд Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын даргын албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ариунсанд авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсээр байна. 

Л.Оюун-Эрдэнэ “цаг”-аа эхлүүлэх үү, “цэг”-ээ тавиулах уу?
Л.Оюун-Эрдэнэ “цаг”-аа эхлүүлэх үү, “цэг”-ээ тавиулах уу?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.