Украины байдал хурцадлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 46 секунд
Украины байдал хурцадлаа

Украины байдал хурцадлаа



Украины зүүн этгийн Донецк хотын зах хэсэгт Засгийн газрын арми болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын хооронд ширүүн дайн өрнөж, гал зогсоох хэлэлцээр цаас болон хувирчээ. Хүйтэн дайны улмаас  хотын энгийн иргэдийн оруулаад 20  хүн амиа алдсан байна. Энэ дайныг салан тусгаарлагчид эхлүүлсэн хэмээн Украины талаас мэдээлжээ. 

Тодруулбал, 1000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй салан тусгаарлагчдын дайчид Донецкийн зүүн этгээдийн Марийнка дахь Засгийн газрын цэргийн арми руу танк зэрэг техник хэрэгслээр дайрч, зүүн этгээдэд дахин дайны гал ассан тухай мэдээлсэн байна. Харин салан тусгаарлагчид Малийнкагийн ойролцоох хяналтын бүс нутаг руу нь Засгийн газрын арми гал нээсэн гэдгийг тодотгож, Украины Зас­гийн газрын мэ­дээл­лийг үгүйсгэжээ.

Энэ мэтээр сөр­гөлдөгч талууд нэг нэгийгээ буруут­гасан мэдэгдлийг хийж байна. Гэвч сөргөлдөгч талуудын учир утгагүй дайны улмаас 20 орчим хүн амь насаараа хохирчээ. Украины Ерөнхийлөгчийн ордоны хэвлэлийн төлөөлөгч  армийн талын хоёр цэрэг нас барж, 30 гаруй нь гэмтэж бэртсэн талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Харин орон нутгийн цагдаагийн байгууллагаас авсан мэдээгээр гэм зэмгүй гурван иргэн нас барсан байна.  Салан тусгаарлагчдын хувьд 14 дайчин нь амиа алдаж, таван энгийн иргэн нас барсан тухай мэдээллээ. 

Гал зогсоох хэлэлцээрийн заалт мөрдөгдөхгүй зүүн Украины хямрал дахин хурцадсантай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгчийн ордон “Украины талын өдөөн хатгасан үйл ажиллагаатай нягт холбоотой” гэж Украины Засгийн газрыг буруутгасан бол АНУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч эсрэгээр Орос улсыг буруутгаж,  “Энэ тэмцлийг зогсоох хариуцлагыг ОХУ хүлээх ёстой” гэж тэмдэглээд байгаа юм. 

Украинд энэ оны хоёрдугаар сард Засгийн газрын арми болон салан тусгаарлагчид гал зогсоох хэлэлцээрт тохиролцоонд хүрсэн ч, түүнээс хойш үе үе мөргөлдөөн гарч байжээ. Тухайлбал, гал зогсоох хэлэлцээрийн заалт мөрдөгдөж эхэлсэнээр хойш 80 гаруй хүн амиа алдсан байна. Украины Засгийн газар дотоодын мөргөлдөөнд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцож байна хэмээн шүүмжилж, батлахыг оролддог ч, тухай бүрт Оросын талаас няцаасаар байгаа билээ. 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Даваа
Засгийн газрын шинэ бүтэц батлагдаж, Ц.Оюунгэрэл “доголон нулимс”-тай хоцров
Засгийн газрын шинэ бүтэц батлагдаж, Ц.Оюунгэрэл “доголон нулимс”-тай хоцров
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.