Засгийн газрын шинэ бүтэц батлагдаж, Ц.Оюунгэрэл “доголон нулимс”-тай хоцров
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 40 секунд
Засгийн газрын шинэ бүтэц батлагдаж, Ц.Оюунгэрэл “доголон нулимс”-тай хоцров

Засгийн газрын шинэ бүтэц батлагдаж, Ц.Оюунгэрэл “доголон нулимс”-тай хоцров

 Засгийн газрын бүтцийг өчигдөр орой УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган байж баталлаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн уржигдар өргөн барьсан энэ талаарх хуулийн төслийг бараг өөрчилсөнгүй. Цөмийн энергийн газрыг татан буулгаж, Татарын албыг хэвээр үлдээлээ. Мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг Байгаль орчны яамтай нийлүүлэн Байгаль орчин аялал жуулчлалын яам хэмээн төсөлд тусган оруулж ирсэнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам  байхаар шийдвэрлэв. Түүнчлэн Ерөнхий сайдын эрхлэх ажлын харъяанд байсан МХЕГ-ыг Шадар сайдын мэдэлд шилжүүлсэн байна. Ийнхүү Ч.Сайханбилэгийн Засгийн газар 19 сайд, 15 яамтай ажиллахаар боллоо. Энэ нь Н.Алтанхуягийн үед хамгийн их шүүмжлэлд өртсөн данхар том бүтэцтэй засаглал өөрчлөгдөөгүйтэй адил ажээ.  Х.Тэмүүжин нарын хэд хэдэн гишүүн “Зардлаа багасгана гэсэн атлаа Засгийн газар нь ийм данхайсан бүтэцтэй байж болохгүй” гэсэн боловч тэд санал хураалтаар цөөнх болж үлдэв.

Х.Тэмүүжингийн хувьд энэ орой шүүх, хуулийн шинэчлэлийн амин сүнсүүдийн нэг болсон Тахарын албаа авч үлдэх нь юу юунаас чухал байсан болов уу. Тэрбээр “Хэмнэлтийн золиос нь Тахарын алба болох ёсгүй. Хүний эрх, шударга ёсны үзүүлэлтээ ахиулахын оронд хэдэн сайдын суудал нэмж байгаа нь буруу. Хууль зүйн салбарыг урагшуулахгүй юмаа гэхэд ухрааж болохгүй” гэж байлаа.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг хоёр жил гаруйн өмнө байгуулж, Ц.Оюунгэрэл толгойлж ажилласан юм. Гэвч ингээд байхгүй болж, өөр яамны бөөрөн наалдав. Ц.Оюунгэрэл үүнийг нэлээд эсэргүүцсэн боловч дийлсэнгүй, “доголон нулимс”-тай хоцорлоо.   

Ч.Сайханбилэг өнөөдөртөө багтаж Засгийн газрын гишүүнээр ажиллах хүмүүсээ томилуулах саналаа их хуралд оруулна. Амжихгүй бол хуулийн хугацаандаа багтааж чадахгүйд хүрнэ. Тэрбээр, чуулганы хуралдаан дээр “Бид яам үйлдвэрлээгүй. Яам, сайдын тоо өмнөх жишигээс хэтрээгүй. Удахгүй төрийн 60 орчим байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай болгох цогц төсөл хэрэгжиж эхэлнэ. Хийх ажлаа олж ядсандаа зарим байгууллагыг татан буулгах гээгүй” гэж байв.

Б.Баяр

Tumen.mn

ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.