ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨНД ''ТӨРИЙН БАНК'' НЭГДЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд
ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨНД ’’ТӨРИЙН БАНК’’ НЭГДЛЭЭ

ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨНД ’’ТӨРИЙН БАНК’’ НЭГДЛЭЭ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний нэг салаа мөчир бол ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай бизнес эрхлэгч иргэн, ААН-д олгох зээл юм.

Засгийн газар цар тахалтай тэмцэх арга хэлбэрт тактикийн өөрчлөлт хийж  эрүүл мэнд, эдийн засгаа хамтатган авч явах бодлогын шинэчлэл хийж "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд"-ын цогц төлөвлөгөөг боловсруулж ард иргэддээ танилцуулж, хэрэгжүүлж эхлээд байна.

Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээлийг банк өөрийн эх үүсвэрээс олгож байгаа бөгөөд зээлдэгч нь 12 сар болон зээлийн нийт хугацааны гуравны нэгээс ихгүй хугацаагаар үндсэн төлөлтөөс чөлөөлөгдөх боломжтой.

Зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зориулалттай энэхүү зээл нь бизнес эрхлэгч иргэдэд 50 сая хүртэл, ААН-д 500 сая хүртэл төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай олгоно. 


Ажлын байрыг дэмжих зээлд 2 их наяд хүртэл төгрөгийг зарцуулна. Энэхүү 3 хувиар зээл авчихаад зориулалтын бусаар ашиглавал 16-аас дээш хувийн хүү рүү шилжиж, Зээлийн батлан даалтын сангаас гаргах баталгаа зогсох зэргээр хатуу арга хэмжээ авах юм.

Нүүдэлчин соёлыг хамгаалагч Монгол банхар
Нүүдэлчин соёлыг хамгаалагч Монгол банхар
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.