Нүүдэлчин соёлыг хамгаалагч Монгол банхар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 22 секунд
Нүүдэлчин соёлыг хамгаалагч Монгол банхар

Нүүдэлчин соёлыг хамгаалагч Монгол банхар

Монголын хоточ нохой уламж­лалт нүүдэлчин амьдралын хэв маягийг хамгаалж чадах эсэхийг антропологич Шоши Паркс банхрын тухай нийтлэлдээ дурджээ. Түүний “Атлас обсура”-д нийтлүүлсэн өгүүлэлд “Монгол банхар чоно, цоохор ирвэс зэрэг зэрлэг амьтдаас мал сүргээ хамгаалдаг малчдын хувьд цорын ганц үнэнч нөхөр. Баавгай шиг хүчирхэг банхар ноход 125 фунт хүртэл жинтэй. 15 мянган жилийн турш банхар ноход тал нутгийн хамгаалагч байсаар ирсэн. Тэр ч байтугай монголчууд банхрыг дараа төрөлдөө хүн болдог гэдэгт итгэдэг. Энэ бол нохойгоо хайрлах нэгэн өвөрмөц хүндэтгэл. Харамсалтай нь, монгол хүн банхар нохой хоёрын тэр онцгой холбоо цэвэр цусны банхартай хамт бараг алдагдсан. Зөвлөлт засгийн үеийн мал аж ахуйгаа нийгэмчлэх, өрхүүдийг суурин амьдралын хэв маягт шилжүүлэхийг зорьж байсан социалист кампанит аж ахуй банхрын орон зайг хумьсан юм. 1990 он гэхэд тал нутаг, нүүдэлчин айл хамгаалагчгүй болсон байв.
 
 
Алслагдсан хязгаар нутагт л цэвэр цусны цөөн банхар амьд үлджээ. Хамгаалагч банхаргүй бол мал сүрэг хорогдоно. Түүнчлэн цаг уурын өөрчлөлтийн улмаас тал хээр цөлжиж эхэлжээ. Банхар нохой мал сүргээ манахаас илүүтэй ахуй соёлыг хамгаалж чадах уу. Банхар ноход тал нутгийн хатуу ширүүн уур амьсгалаас үүссэн. Өөрөөр хэлбэл, банхар бол үүлдэр биш харин ландшафт юм. Учир нь, тэд хүний ​​оролцоогүйгээр үе дамжин дасан зохицож ирсэн. Банхар нохой нь хэмжээнээсээ гадна хэд хэдэн өвөрмөц шинж чанартай. Пиренейн уулын нохойгоос ялгаатай нь банхар сүрэгтэйгээ хамт амьдардаг. Мөн банхар ноход нутаг дэвсгэрээ шээсээрээ тэмдэглэж, феромонуудын үл үзэгдэх хил хязгаарыг үүсгэдэг. Тэд маш их хуцдаг. Хуцахгүй нам гүм болбол аюул ирсний дохио. Хоточ нохойгүй малчид буу, гар чийдэн зэрэг үр дүнгүй арга хэрэглэдэг.
 
 
 
Монгол Улсад хорь шахам жил ажилласан туршлагатай биологич, кино найруулагч Брюс Элфстром 2014 онд “Монгол банхар нохой” төслийг эхлүүлжээ. Нохой үржүүлж, тараах санаачилга нь нүүдэлчин айл өрхүүдэд туслах, мал сүргийн нөлөөллийг бууруулах зорилготой. Улаанбаатар хотоос холгүй байрлах төвөд генетикийн хувьд олон янзын үржлийн 20 эр, эм банхар бий.
 
 
 
“Монгол банхар нохой” төслийнхөн банхрын популяцыг аажмаар сэргээж байна. Жилд дунджаар 15 гөлөг гаргаж авдаг. Энэ нь эрэлтийг хангахад хүрэлцэхгүй байгаа ч эхлэл юм. Малчин Баттулга 2018 онд хоточ нохойгоо авснаас хойш чононд хонио алдаагүй байна. Дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэгийн “Тогтвортой ноолуур” зэрэг ашгийн бус түншүүд, цөлжилттэй тэмцэх, ховордсон ан амьтдыг хамгаалах төслүүдтэй хамтран ажилладаг. “Монгол банхар нохой” төслийнхөн малчидтай түлхүү харилцах зорилгоор “Three Camel Lodge” эко жуулчны төвтэй өнгөрсөн оноос хамтран ажиллажээ. Улмаар банхрын гөлөгнүүдийг 2020 оны арванхоёрдугаар сард малчин Будсүрэнд өгчээ. Тэрбээр “Хээрийн боохойд хэчнээн хонио алдсаныг санахгүй юм. Сайн хоточ нохойтой болж байгаадаа баяртай байна” гэж ярьсан. Цаг хугацаа өнгөрөхөд банхар нохойн популяци байгалийн жамаараа дахин өсөж, үржлийн төсөл шаардлагагүй болно. Малчид өвөг дээдсийнхээ хэдэн мянган жилийн турш уламжилсан амьтдын талаарх мэдлэгээ өөр хоорондоо солилцоно.
 
 
Энэ бол нүүдэлчин соёлын илэрхийллийг хойч үедээ хадгалж үлдээх, баталгаажуулах хамгийн сайн арга юм” гэжээ.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Бие засдаг л болохоос “бурхан” болчихсон агуу амьтад гэм бурууг тодорхойлдоггүй
Бие засдаг л болохоос “бурхан” болчихсон агуу амьтад гэм бурууг тодорхойлдоггүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.