"Дэлхийн банкны тайланг Э.Бат-Үүлийн удирдлага, зөвлөмжийн дагуу гаргасан" гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 0 секунд
“Дэлхийн банкны тайланг Э.Бат-Үүлийн удирдлага, зөвлөмжийн дагуу гаргасан“ гэв

“Дэлхийн банкны тайланг Э.Бат-Үүлийн удирдлага, зөвлөмжийн дагуу гаргасан“ гэв

MG_0008_2210897601

Хотын дарга Э.Бат-Үүл саяхан хэвлэлийн хурал зарлаж, Дэлхийн банкнаас хийсэн тайланг танилцуулсан юм. Ингэхдээ газрыг шударгаар үнэлсэн бол их хэмжээний мөнгийг төсөвт төвлөрүүлэх байсан. Үүний буруутан нь үе үеийн хотын даргаар ажиллаж байсан МАН-ын удирдлагуудтай холбон тайлбарласан билээ. Тэгвэл МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс  өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал хийлээ. Тэдний хэлж буйгаар Э.Бат-Үүл даргын шоудаад байгаа Дэлхийн банкны тайлан албан ёсны баримт болохгүй гэдгээ биччихсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл, Дэлхийн банкны гэх энэхүү тайланг хотын дарга Э.Бат-Үүл захиалж, түүний удирдлага дор зохион байгуулсан, Дэлхийн банкнаас өгсөн зөвлөгөө юм байна. Тиймээс Дэлхийн банкны тайлангийн талархал гэсэн хэсэгт нь "Э.Бат-Үүл зөвлөмж, удирдлагын дагуу Улаанбаатар хотын засаг захиргааны хамтын ажиллагаанд тулгуурлан энэхүү тайланг гаргасан" хэмээн тов тодорхой бичсэн байдаг аж. Энэ тайланд 2003-2013 оны газрын харилцааг  хамруулсан. Гэвч 2003 оны газрын суурь үнэлгээг 2015 оны үнэлгээгээр тооцсон нь улс төрийн зорилготой гэх хардлага төрүүлж байгаа аж.

Ер нь газрын үнэ тарифийг холбогдох яам, сайдын тушаалаар гаргадаг аж.  Жишээ нь 2007 онд холбогдох яам, сайд нь нэг метр квадрат газар 8800 төгрөгөөр  тооцох тушаал гаргасан.  Харин 2013 онд сайдын тушаал гаргахдаа нэг метр квадратыг 44.000 мянгаар үнэлэхээр болсон аж. Энэхүү Дэлхийн банкны тайланд нэг метр квадрат газрыг  280.000 төгрөгөөр тооцсон нь бодит байдалд нийцэхгүй байгааг Д.Амарбаясгалан хэлж байлаа.  "Э.Бат-Үүлийг өөрийн толгой дээрх өвсийг харахгүй байж хүний толгой дээрх хялгасыг шүүмжилж байна" гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хотын дарга Э.Бат-Үүл хүүгийнхээ нэр дээрх "Грандлайн" компанийг "Амгалан "  орчмын  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан.

Энэ нь Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэд хэдэн хуулийг зөрчиж байна хэмээсэн юм. Ийм байхад МАН-ын удирдлагуудын нэр хүндэд сонгууль угтан зориудаар халдаж байгааг тэд шүүмжилсэн. Тиймээс ч МАН-аас нэр хүндээ сэргээхээр Э.Бат-Үүлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан юм байна. Тэгвэл энэ гомдлыг нь цагдаагийн байгууллагаас Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлснээ өнөөдөр мэдэгджээ.

MG_0025_2207357002

Эх сурвалж: МАН-ын сонгуулийн штаб

2020 ОНЫ ТРЕНД ҮГНҮҮД
2020 ОНЫ ТРЕНД ҮГНҮҮД
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.