2020 ОНЫ ТРЕНД ҮГНҮҮД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 14 секунд
2020 ОНЫ ТРЕНД ҮГНҮҮД

2020 ОНЫ ТРЕНД ҮГНҮҮД

Хүн төрөлхтнийг нэгтгэсэн нэгэн зүйл байсан нь үг. Цар тахлын улмаас бид өдөрт ямар ч гэсэн хэдэн удаа коронавирус гэж хэлж байлаа. ОХУ-ын А.С.Пушкиний нэрэмжит Орос хэлний хүрээлэнгээс Коронавирус, Өөрийгөө тусгаарлах гэсэн үгийг 2020 оны хамгийн их хэрэглэгдсэн үгийн тоонд оруулжээ.

Мөн энэ жил дараах үгс тренд болжээ.

Коронавирус, "COVID-19"

Бидний мэддэг ба мэдэхгүй Корона вирус | Мандал даатгал ХК

Энэ оны эхээр "COVID-19"-ийн тухай анхны мэдээ гарахад бид тоогоогүй. Гэвч удалгүй өвчин бүх дэлхийг хамарч эхлэхэд энэ вирус бидэн дээр ч хүрч ирнэ гэдгийг ойлгосон. Хүн төрөлхтөн энэ жил ковидийг гурван үе шаттай хүлээн авсан. Үл тоох, хүлээн авах, эвлэрэх. Харин одоо энэ үгийг хэлэхгүй өдөр гэж байхгүй болжээ. Цаашдаа ч хэлнэ, учир нь эрдэмтэн мэргэд энэ вирус алга болохгүй, хамтдаа амьдрахаас өөр арга алга гэж хэлсэн билээ.

Цар тахал

Ковид-19" цар тахал хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна | МОНГОЛ ТВ

Англи хэлний Merriam-Webster толь бичиг энэ үгийг хамгийн тренд үг гэж тооцсон аж. Цар тахал гэдэг үгийг анх хоёрдугаар сарын 3-нд АНУ-д "коронавирус" гэж оношлогдсон өвчтөн анх эмнэлгээс эдгэрэн гарахад хэрэглэжээ. Гуравдугаар сарын 11-нд ДЭМБ албан ёсоор "COVID-19" бол цар тахал гэж мэдэгдсэн юм.

Хөл хорио

Хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ

Энэ жилийн хамгийн алдартай үгс ихэнх нь коронавирустэй холбоотой байна. Аюулт өвчнийг тараахгүйн тулд улс орнууд янз бүрийн хугацаагаар хөл хорио тогтоосон. Хамгийн анх гуравдугаар сард Испани, Итали улс хөл хорио тогтоон, гудамж талбай нь хоосорсон гэрэл зургийг бид хачирхан харж байсан бол одоо өөрсдөө хөл хорионд хэдийн дасжээ.

Өөрийгөө тусгаарлах

Хөл хориотой холбоотой нэг үг бол өөрийгөө тусгаарлах. Халдвар авахаас айсан, мөн торгуулахаас эмээсэн улсууд өөрийгөө тусгаарлаж байлаа. Мөн эмнэлгээс хавьтлын сэжигтэй хүмүүсийг гэрт нь тусгаарлалтад илгээж байв. Өөрийгөө тусгаарлах үеэрээ юу хийж болох талаар маш олон зөвлөгөө гарсан байна.

Гэрээс ажиллах

Ажлын цагаа богиносгож, гэрээс ажиллах боломжоор хангахыг уриаллаа

Хөл хорио, тусгаарлалтын үеэр олон хүн гэрээсээ ажилласан. Орчин үед компьютер, интернет байхад л ажиллаж болдог нь юутай сайхан бэ. Эхлээд бүгд эвгүйцэж байсан ч одоо бүгд дасчээ. Ажлын хувцас өмсөхгүй, үс гэзгээ янзлахгүй сайн талтай бол албан газруудад цалин хэмнэх давуу талтай юм.

Видео хурал, дуудлага

5 Tips How to Improve Your Video Call Quality | Socialbakers

Дотнын хүмүүстэйгээ ярих, ажлын уулзалт хийх, хурал бүгд энэ жил видео гэсэн тодотголтой явагдсан. Zoom моодонд орж, бүх албан газар, засгийн газар хүртэл zoom-ээр албан ажилаа хийж эхэлсэн билээ.

Амны хаалт, ариутгалын шингэн

Adidas India launches reusable face masks across 75 cities

2020 он гарахаас өмнө амны хаалт, маск гэдэг үг Багт наадам, утаатай л холбоотой байлаа. Харин одоо бол бидний өдөр тутмын хувцасны салшгүй нэгэн хэсэг нь маск болсон. Гар ариутгагч шингэн бодис ч бараг бүх хүний цүнхэнд байдаг болжээ.

Эсрэг биет

Энэ үгийг бид бараг л хэрэглэдэггүй байсан билээ. Өмнө нь утгыг нь ч мэддэггүй байж. Харин одоо энэ үг паспортын үүрэг гүйцэтгэж магадгүй байна. Эсрэг биетгүй бол та нисэх буудалд ч орж чадахгүй үе ирж магадгүй аж.

Вакцин

Коронавирусийн эсрэг вакцин геополитикийн өрсөлдөөнийг хурцатгалаа

Коронавирус гарснаас хойш бид вакцин гарахыг хүлээсэн, одоо ч хүлээсээр байна. Нэг сайн тал нь дэлхийд хэд хэдэн вакцин үйлдвэрлэлтэд ороод байгаа мэдээ юм.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.