Бяцхан хүүгийн ээжид “амьдрал” бэлэглэцгээе
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 21 секунд
Бяцхан хүүгийн ээжид “амьдрал” бэлэглэцгээе

Бяцхан хүүгийн ээжид “амьдрал” бэлэглэцгээе

 

11996896_811954925587732_1057130947461185134_nХүний амьдрал жаргал, зовлон сүлэлддэг жамтай. Гэвч дэм дэмэндээ, дээс эрчиндээ явж зовлонг сөрж зогсдог нь хүмүүний амьдралын утга учир билээ.

20 гаруйхан настай сайхан охин үр нь “хорт хавдартай, найдваргүй” гэсэн эмнэлгийн тодорхойлолт, бичиг цаас барьсаар нэг эгч ирж уулзсан юм.

Бүх л эмнэлэг, эмч домч, лам хараар яваад арга тасарсан энэ ээж туулсан бүхнээ ярихдаа “нулимс цувуулна.”

Арга ч үгүй бизээ.

Охин үр нь амьдрал, үхлийн даваанд байхад энэ ээж аргаа ядан “тэмтчиж” яваа нь энэ. Зовлонгийн сүүдэр хөөрхий охиныг арай хэтрүүлээд дайрсан гэлтэй. Нөхөр нь жил гаруйн өмнө гэнэтийн ослоор өөд болжээ.

Аавыгаа нэхэх 4 настай бяцхан хүүгээ залуухан ээж тун удахгүй орхин одно гэсэн сэтгэлийн шаналантай байна даа хэмээн эгч нулимс мэлмэрүүлэн байж ярьсан юм. Монголчууд бид үхтэл үр харам гэдэг дээ.
Гэвч бас итгэл  найдлагын гэрэл гэгээ бас байна.

Энэ бол Солонгос улсад оношлуулаад хагалгаа, эмчилгээ хийлгэх гэсэн Солонгос эмнэлгээс ирсэн хариу.12027779_811954935587731_1745424055359914333_n
Өнгөрсөн хугацаанд хамаг бүхнээ охиныхоо эмчилгээнд шавхан хими, туяа эмчилгээнд зарцуулсан энэ ээж аргаа ядахдаа олон түмнээсээ тусламж гуйж яваа нь энэ.
Солонгос явах оношилгоо, эмчилгээний зардал нь дунджаар 90 орчим сая төгрөг аж.
Мөнгөтэй бэлтэйд нь ганц машин аваад унах мөнгө. Гэвч олны хүч оломгүй далай байдаг.
Сайхан охин үрд нь, 4-хөн настай бяцхан хүүд нь туслахсан даа. Монголчууд минь.

Ингээд Ш.Оюундалай охины ээж Тунгалаг эгчийн ярьсныг уншигч та бүхэндээ сийрүүлэн хүргэе.

“Зурган дээрх энэ охиныг Шинэдэлгэрийн Оюундалай гэдэг. Одоо 23 настай.

Ш.Оюундалай 2011 оны 05 сарын 26-нд нэгдүгээр төрөхөд хүндрэлтэй төрж, ксерьов хагалгаа хийлгэжээ. Маш их цус алдсан учраас 11 хоног эмнэлэгт хэвтэж гарсан байна. Төрөөд 2 сарын дараахнаас баруун талын хэвлий орчим өвдөж эхэлжээ. Өрхийн, дүүргийн эмнэлгээр явахад мэдрэлийн өвчин гэсэн оноштой 1 жил орчим диклоденк тариулж явсан байна. Энэ хооронд улсын, хувийн гээд бүх л эмнэлгийн хаалга татжээ.

2012 оны 07 сард Гэмтлийн эмнэлгийн нуруу, нугасны эмчид үзүүлэхэд “томографийн шинжилгээ хийлгээд ир” гэж зөвлөсний дагуу хоёрдугаар эмнэлэгт томографи шинжилгээ хийлгүүлжээ. Гэвч шинжилгээний хариу нь “хорт хавдартай” гэсэн оноштой гарч сандарсан хүмүүс шинжилгээний хариу авсан өдрөө хавдрын эмчид үзүүлэхэд “Зураг тодорхой биш байна” хэмээн хэлсний дагуу Сонгдод дахин шинжилгээ хийлгүүлж мөн л “хорт хавдар” гэдэг хариугаа дахин авчээ.12003009_811954932254398_78476186282958512_n

“ЗӨӨЛӨН ЭДИЙН ХОРТ ХАВДАР ЯСАНДАА ОРЖ, НУРУУНЫ 4,5 ДУГААР ҮЕД ҮСЭРХИЙЛСЭН БАЙНА. МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХ БОЛОМЖГҮЙ” гэсэн цочирдом мэдээг нэг л өдөр сонсжээ.

Ингээд туяа эмчилгээнд 32 удаа, хими эмчилгээг 6 курс буюу хийлгүүлж болох дээд тунгаар хийлгүүлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд аргаа барахын эрхэнд лам хар, шашин шүтлэгээр ч багагүй явжээ.

Ш.Оюундалай охинд одоо Монголд ямар ч эмчилгээ байхгүй, өдрийн 8 цагаар морфин ууж, үхэлтэй тэмцэлдэж байна.

Дүүргийн эмчийн хяналтанд “ясны хорт хавдар IV үедээ орсон, 90% групптэй, баруун хөл ямар ч мэдээгүй болжээ”

Гэвч харсаар байж сайхан охиноо алдахгүй гэсэндээ аав, ээж нь хөлийн тавхайгаа эргэтэл явна.

Солонгос улсын эмнэлэгт өнгөрсөн 2014 оны 11 сард ханджээ. Тэгэхэд энд ирж бүх шинжилгээг дахин хийлгэх шаардлагатай. Химийн эмчилгээг доод тал нь 6 сар, цаашид үргэлжлүүлэх эсэхийг тухайн үед шийднэ гэсэн хариу иржээ.

2015 оны 07 сард Гранд Мед эмнэлэгт эмра хийлгүүлээд Солонгос улсын хавдрын төв эмнэлэгт илгээжээ.

Саяхан тус эмнэлгээс ирсэн хариуд “Түнхний үе солих хагалгаа хийгдэнэ. Гэхдээ дахин бүх шинжилгээнүүдийг авч нарийн шинжилсний эцэст шийднэ. Дунджаар 90 орчим сая төгрөг” гэжээ. Энэ нь Тунгалаг эгчийн гэр бүлд “итгэлийн оч” хайрлаж, ийнхүү түмэн олондоо хандахад хүргэсэн байна.

Гэхдээ Ш.Оюундалай охинд зовлонгийн сүүдэр хэтэрхий урт тусжээ.

Хорт хавдартай, Монголд хагалгаагүй гэсэн оноштой биеийн хүнд өвчинд шаналж буй түүнээс эр нөхрийг нь бурхан булаагаад авчихжээ.

2014 оны 09 сард нөхөр нь гэнэтийн ослоор шороонд дарагдаж нас барсан байна. Ингээд биеийн шаналал дээр сэтгэлийн шаналан нэмэгджээ.

Гэвч Ш.Оюундалайд амьдрах утга учир бий. 4 нас 4-хэн сартай түүний үргэлжлэл болсон бяцхан үр нь бий учраас өнөөг хүртэл итгэлээ алдаагүй амьдралд тэмүүлсээр явна.

23-хан насандаа өөртөө ахадсан их ачааг үүрч буй Ш.Оюундалайд чадахынхаа хэрээр туслахыг уншигч та бүхнээсээ уриалж байна.

Хандивын данс:
ХААН БАНК: 5071272294
ТӨРИЙН БАНК: 103600495728
ХАС БАНК: 5001514906

Хүлээн авагч: Ш.Оюундалай

Монгол ахан дүүс та бид бүгдээрээ хамтдаа сэтгэлийн дэмээрээ нэгдэцгээн  бяцхан хүүд ээжийг нь, Тунгалаг эгчид охиныг нь,  Ш.Оюундалай  бүсгүйд өвчнөө ялах  итгэл найдвар бэлэглэх уриалгыг Монголын Сайтын Холбооноос гаргаж байна.  Олны хүч оломгүй далай гэдэг дээ…

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

Л.ГҮНДАЛАЙ:
Л.ГҮНДАЛАЙ: "ЗОРИГ ЗҮРХТЭЙ ААВЫН ХҮҮ БАЙВАЛ ГАЗРАА АВААРАЙ, ЧАДАХГҮЙ ЧАЦАГА ЗАГНАХ ЮМ БОЛ ГЭРТЭЭ ХАРЬЖ УНТАЦГАА"
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.