Л.ГҮНДАЛАЙ: "ЗОРИГ ЗҮРХТЭЙ ААВЫН ХҮҮ БАЙВАЛ ГАЗРАА АВААРАЙ, ЧАДАХГҮЙ ЧАЦАГА ЗАГНАХ ЮМ БОЛ ГЭРТЭЭ ХАРЬЖ УНТАЦГАА"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 11 секунд
Л.ГҮНДАЛАЙ: “ЗОРИГ ЗҮРХТЭЙ ААВЫН ХҮҮ БАЙВАЛ ГАЗРАА АВААРАЙ, ЧАДАХГҮЙ ЧАЦАГА ЗАГНАХ ЮМ БОЛ ГЭРТЭЭ ХАРЬЖ УНТАЦГАА“

Л.ГҮНДАЛАЙ: “ЗОРИГ ЗҮРХТЭЙ ААВЫН ХҮҮ БАЙВАЛ ГАЗРАА АВААРАЙ, ЧАДАХГҮЙ ЧАЦАГА ЗАГНАХ ЮМ БОЛ ГЭРТЭЭ ХАРЬЖ УНТАЦГАА“

http://www.tumen.mn/upload/2015/09/28/Цагтаа УИХ-ыг шуугиантай наргиантай болгож чаддаг байсан эрхэм гишүүн асан Л.Гүндалайг мэдэхгүй хүнгүй бизээ. Тэрээр 

өнөөдөр улстөрийн шоуг ёстой утгаар нь хийж болдог юм гэдгийг харуулж олон ч намын нүүрийг үзэж яваа нэгэн. Түүнийг дагасан тодотгол ард түмний дунд ар араасаа хөвөрч эхэлнэ. 

УИХ-д сууж байхдаа УИХ-ын гишүүн ангийн анд Ц.Нямдоржтой "хэрүүлийн алим"-ыг хэдэн жил хувааж идсэн тэрээр өнгөрсөн сонгуулиар нутаг нэгт Хөвсгөлчүүддээ далаараа тавиулсандаа шарлахаж, бас ичсэн нүүрээ далдлан хэсэгтээ л чимээгүй амьдарсан. 

Гэвч ойрноос түүний улстөрийн амьдрал нилээдгүй идэвхжиж байгаа сурагтай. Л.Гүндалай Эрдэнэт хотод оччихсон ХҮН нам гэгчийг байгуулан ЭРДЭНЭЧҮҮДИЙН ТОЛГОЙГ УГААХ ажилдаа идэвхийлэн орсон ч бас болоогүй өөрийн нэр хүндийг өсгөж нэг уруудуулж нэг амьдарсаар байгаа аж. Саяхан л гэхэд Эрдэнэт хотын ногоон бүсэд иргэдэд газар өгнө гээд л бужигнуулаад авсан сурагтай. Харин түүнээс асуулт асуусан иргэдэд өгсөн хариулт нь түүнийг ямар бүдүүлэг нэгэн болохыг харуулах шиг. Учир нь "Газрын албаныхныг хараад зугтаж байгаа бол явцгаа, зоригтой аавын хүү авдаг юм. ...дарга Манлайбаатар энийг шийддэггүй юм, Харин сэтгүүлчийн асуусан -ИТХ болон Засаг даргын бүрэн эрхэд энэ үйлдэл чинь халдаж байна гэсэн асуултад БИ МЭДЭЖ БАЙНА хэмээн томорсон байна. Мөн тус үед очсон иргэдийг бас "ЗОРИГ ЗҮРХТЭЙ ААВЫН ХҮҮ БАЙВАЛ ГАЗРАА АВААРАЙ, ЧАДАХГҮЙ ЧАЦАГА ЗАГНАХ ЮМ БОЛ ГЭРТЭЭ ХАРЬЖ УНТАЦГАА" хэмээн хэл амаар доромжилж өөрийгөө Монгол улсын хуулиас дээгүүр нэгэн гэдгээ тунхагласаар байгаа энэхүү эрхэм ЭРҮҮЛ үү гэсэн асуулт өөрийн эрхгүй санагдлаа.

 

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ

 

Н.Энхбаяр, Ц.Оюунгэрэл, Ч.Хүрэлбаатар, М.Сономпил нарын тарьсан сенсаци
Н.Энхбаяр, Ц.Оюунгэрэл, Ч.Хүрэлбаатар, М.Сономпил нарын тарьсан сенсаци
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.