Б.Жавхлан: Засгийн газар шатахуун, мах, гурилын үнэд онцгой анхаарна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Б.Жавхлан: Засгийн газар шатахуун, мах, гурилын үнэд онцгой анхаарна

Б.Жавхлан: Засгийн газар шатахуун, мах, гурилын үнэд онцгой анхаарна

Сангийн сайд Б.Жавхлан өргөн хэрэглээний үнийн өсөлттэй холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр “Үнийн өсөлттэй уялдуулан стратегийн гол нэрийн бүтээгдэхүүн шатахуун, мах, гурилын үнийг тогтвортой байлгахын тулд яаралтай хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулна. Аль болох зөөллөж оруулж ирэх зохицуулалт хийх саналаа танилцуулсан. Хаа нэг газраас төсөв гарна гэхээс илүү одоо үүсэж байгаа шокуудад зөв анализ хийх хэрэгтэй.

Жишээ нь, шатахууны нийлүүлэлт биднээс хамаарахгүй. Гол зүйл нь нийлүүлэлтийн шоконд орж болохгүй. Дараагийн хүндрэл нь үнэ байна. Үүнд Засгийн газраас хамтарч ажиллах боломжоо харах хэрэгтэй. Махны хувьд дотоодынхоо хэрэгцээг хангахуйц малтай орон шүү дээ. Тиймээс махны нийлүүлэлтийг одоо байгаа үнэд нь тогтвортой барих арга хэмжээ авах ёстой. Мөн гурилан бүтээгдэхүүн байна. Засгийн газраас зохион байгуулалтыг хариуцлагажуулах өөрөөр хэлбэл, төрөөс боломж өгнө. Хувийн хэвшлийнхэн хариуцлагатай байх ёстой. Ингэж байж нөхцөл байдлыг давж гарна.

Үнийн өсөлт хилийн цаана болоод байна. Тиймээс тэр бүрийг зохицуулаад байх боломжгүй. Ямар ч байсан шатахуунтай байхад бизнес зогсохгүй. Монгол хүн мах, гурилтайгаа байхад өлсөхгүй" гэлээ.

Эрдэнэтийн Х.Бадамсүрэн охиныхоо төлбөрийг Эрдэнэтээр төлүүлсэн нь хуульд нийцэх үү?
Эрдэнэтийн Х.Бадамсүрэн охиныхоо төлбөрийг Эрдэнэтээр төлүүлсэн нь хуульд нийцэх үү?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.