"Богд банк"-ны ажилтан банкныхаа зургаан сая төгрөгөөр мөрийтэй тогложээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд
“Богд банк“-ны ажилтан банкныхаа зургаан сая төгрөгөөр мөрийтэй тогложээ

“Богд банк“-ны ажилтан банкныхаа зургаан сая төгрөгөөр мөрийтэй тогложээ

 

"Богд банк"-ны ажилтан Г банкныхаа зургаан сая төгрөгөөр мөрийтэй тоглосон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал, 24 настай Г нь сарын өмнө тус банкинд ажилд оржээ. Түүнийг ажилд орсны дараахан банкны зүгээс нэг байгууллага руу зургаан сая төгрөг хүргүүлэхээр болж, бэлнээр өгч явуулсан байна. Гэтэл Г нь бэлэн мөнгөө аваачиж өгөх газар нь өгөлгүй мөрийтэй тоглоомын газар очиж тоглоод алдсан байна. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Банкны ажилтан мөнгө аваад алга болсон гэх хэргийг шалгаж тогтоосон. Улмаар Г гэгчид хөрөнгө завших гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгаж байгаа хэрэг учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаан технологийн сан 150 орчим тэрбум төгрөгөөр үр дүнгүй шахуу судалгаануудыг санхүүжүүлсэн байна
Л.Энх-Амгалан: Шинжлэх ухаан технологийн сан 150 орчим тэрбум төгрөгөөр үр дүнгүй шахуу судалгаануудыг санхүүжүүлсэн байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.