Цэрэг “хөдөлгөөгүй” зөвхөн танк, хуягт машинуудаа л засварт авчирчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 9 секунд
Цэрэг “хөдөлгөөгүй” зөвхөн танк, хуягт машинуудаа л засварт авчирчээ

Цэрэг “хөдөлгөөгүй” зөвхөн танк, хуягт машинуудаа л засварт авчирчээ

Манай  Зэвсэгт хүчнийнхэн  жил бүр ОХУ-ын  цэргийн ангиудтай хамтарсан сургууль, дадлага хийдэг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд “Сэлэнгэ” нэртэй хээрийн  сургууль  хийж байгаа. Өнгөрсөн онд ийм нэртэй хээрийн сургууль Монгол, Оросын нутаг дэвсгэрт дамнан явагдсан бол энэ жил ОХУ-ын нутагт болох ажээ. Монголын цэргүүд  хээрийн сургуульд мэдээж  өөрийн техник, зэвсэглэлтэйгээр оролцоно. Иймээс  сайтар бэлтгэх нь зүйн хэрэг. Үүний тулд хөдөө орон нутагт байгаа анги нэгтгэлийнхээ танк, хуягт тээвэрлэгчдийг нийслэл дэх засварын төв бааз руугаа татан авчирчээ. Ингэхдээ танк, хуягт машинуудыг вагонд ачиж авчирсан байна.  Харин энэхүү  тээвэрлэлтийг харсан зарим нь “Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалтай давхцуулан цэрэг хөдөлгөж байгаа нь юуны дохио вэ”  гэж  өөнтөглөн  БХЯ, ЗХЖШ руу баахан утасджээ. Эцэст  нь сая л учрыг ойлгов бололтой.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Ц.Оюундарийг хууль зөрчиж томилсон уу
Ц.Оюундарийг хууль зөрчиж томилсон уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.