Ц.Оюундарийг хууль зөрчиж томилсон уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 42 секунд
Ц.Оюундарийг хууль зөрчиж томилсон уу

Ц.Оюундарийг хууль зөрчиж томилсон уу

Үндэсний олон нийтийн радио телевизийн дуулиан он дамжин цуурайтав. Үндэсний зөвлөлийнх нь  зарим гишүүдийг томилох УИХ-ын чуулганы хуралдаанаас хойш хэд хоног энэ шуугиан улам чанга сонсогдлоо. УИХ-ын дарга З.Энхболд шинээр томилогдсон Үндсэний зөвлөлийнхөнд хандан “Та нар хэцүү газар очиж байна. Тэнд архичид голцуу бий. Хувийн телевизд 100 хүн хийдэг ажлыг тэнд 700 хүн хийж байгаа” гэсэн нь  гал  дээр тос цацав гэдэг  шиг л юм боллоо. Телевиз, радиогийхон тэр шөнөдөө З.Энхболд даргад уучлалт хүсэхийг шаардсан. Гэвч тэр “Наранбаатар мэтийн удирдлагаас чинь уулчлалт хүсэхгүй. Би жирийн уран бүтээлчдийг архичид гэж хэлээгүй” хэмээн тас гүрийсэн. Харин М.Наранбаатар  хариу мэдэгдэл хийж, З.Энхболдоос нэг тэрбум төгрөг нэхэмжлэн шүүхээр нэр төрөө сэргээлгэнэ гэж байв. Гэтэл энэ сарын 2-ны амралтын өдөр Үндэсний зөвлөл  хуралдаж ҮОНРТВ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарыг ажлаас хуссан юм.  М.Наранбаатар нэгэнт байдал ингэж эвгүйтэхийг урьдчилж мэдсэн тул өөрөө өргөдөл гаргаж огцрохыг хүссэн байлаа. Гэхдээ түүний энэ шийдлийг зарим нь “Тэр яалт ч үгүй шахаанд орж ажлаа өгөхөд хүрлээ” гэсэн юм. Мөн ҮОНРТВ-ийн Үндэсний зөвлөлд АН-ын угшилтай хүмүүс зонхилж буйг  шүүмжлэх хүн ч цөөнгүй байлаа.

Ийнхүү хэрүүлийн “алим” болж буй  Үндэсний зөвлөл өчигдөр  хуралдаж М.Наранбаатарын оронд Ерөнхий захирлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг томиллоо.  Өөр өрсөлдөгч байсангүй. Ц.Оюундарь намынхаа удирдах байгууллагад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гарган  сэтгүүлчийн гараагаа анх эхэлсэн телевиз, радиогийнхоо хамт олныг удирдахаар боллоо. Тэрбээр хэдэн жилийн өмнө АНУ-д сэтгүүл зүйн мастерын зэрэг  хамгаалсан. Түүний хувьд дассан газрын даавуу зөөлөн гэгч болж буй хэрэг биз. Гэхдээ  ҮОНРТВ-ийн тухай хуулийн 31-ийн 31.3.-т "Ерөнхий захирлаар дээд боловсролтой, ял шийтгэлгүй, улс төрийн намын гишүүн бус хүнийг томилно"гэсэн заалт бий.  Ц.Оюундарь АН-ын гишүүнээс татгалзсан уу. Энэ тухайгаа тэр өчигдөр тодорхой юм хэлсэнгүй. Хууль зөрчсөн  томилгоо болов уу.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Доноровын Гантулгыг харлуулах гэсэн ажиллагаа хэрээс хэтэрлээ
Доноровын Гантулгыг харлуулах гэсэн ажиллагаа хэрээс хэтэрлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.