Доноровын Гантулгыг харлуулах гэсэн ажиллагаа хэрээс хэтэрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
32 минут 33 секунд
Доноровын Гантулгыг харлуулах гэсэн ажиллагаа хэрээс хэтэрлээ

Доноровын Гантулгыг харлуулах гэсэн ажиллагаа хэрээс хэтэрлээ

7718d037591153cc979eee2599f66e7602032016125455Улстөрийг амин хувийн эрх ашиг, хувь бизнесийнхээ үндсэн тулгуур гэж харсан том нөхдүүд сонгуульд шударгаар өрсөлдөж чаддаггүй гэдгийн баталгааг  УИХ-ын сонгуулийн 58 дугаар тойрог, Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хороонд нэр дэвшигчдийн өрсөлдөөнөөс харж болохоор байна. Учир нь тус тойрогт бие дааж нэр дэвшсэн Доноровын Гантулга руу зохион байгуулалттайгаар дайрч, нэр хүндийг нь унагах зорилготой мэдээллүүд times.mn гэхчлэн мэдээллийн сайтуудаар нийтлэгдэж байгаагийн цаана АН-аас нэр дэвшигч Г.Батхүүг байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа юм. Монголын улстөрд олон жил харъяалагдаж, УИХ-д улиран суухдаа түмэн олны төлөө бус бизнесийн бүлэглэлийн эрх ашгийн төлөө ажиллаж ирсэн гэгддэг Г.Батхүүгийн тухайд өрсөлдөг Д.Гантулгаас ихэд болгоомжилж буй нь эндээс харагдаж байна. Д.Гантулга нь “Хүн-Хөдөлмөр-Хөгжил” уриатайгаар цэвэр сонгууль, цэвэр нийгэм, цэвэр төрийн төлөө шударгаар өрсөлдөж байгаа нэр дэвшигч юм. Тэрчлэн Монголын нийгэмд, тухайн тойрогтоо тулгамдаж байгаа асуудал бүрт анхаарал хандуулж, хэрхэн шийдвэрлэх талаар бодлогоо боловсруулж, ханцуй шамлан, хүч түрэн орж ирснээр Г.Батхүүгийн тархинд цус харвуулахаа шахаад байгаа бололтой юм. Ямартаа л нэр дэвшигч Д.Гантулга нь сонгуулийн хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдлоо гэх мэдээллийг сайтуудаар тарааж явах билээ. Гэтэл уг чанартаа чухам юу болсныг нэр дэвшигч  Д.Гантулга болоод түүний өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтээс бүрэн ойлгож авч болохоор байна.

 

Д.Гантулгын өмгөөлөгч Л.Нинжбат Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо юу өгүүлснийг бүрэн эхээр нь хүргэхээсээ өмнө тодотгон өгүүлэхэд, туршлагатай өмгөөлөгчийн энд гаргаж тавьж байгаа үндэслүүдээс үзэхэд Монгол Улсад хууль шүүхийн байгууллага улстөрөөс, улстөрийн бүлэглэлээс хараат байдлаар үйл ажиллагаа явуулдаг юм биш байгаа гэж харахад хүргэж байна. Учир нь Доноровын Гантулгыг буруутгах үйл ажиллагаа нь урьдаас зохион байгуулалттай, нарийн төлөвлөсөн үйл ажиллагаа байж болзошгүй гэж харахад хүргэсэн үндэслэлүүдийг өмгөөлөгч гаргаж тавьсан байгаа юм. Түүнчлэн нэр дэвшигч Д.Гантулга болон түүний өмгөөлөгч хууль шүүхийн байгууллага шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж буй ч, бодит нөхцөл байдал дээр бол тэднээс шударга ажиллахыг шаардах нь зүйн хэрэг болоод байна. Учир нь шүүхийн байгууллагын үйл ажиллагаа эхнээсээ эргэлзээтэй явагдсан байна, уг асуудал дээр.

Тодруулбал, шүүх хуралд Д.Гантулга болоод түүний өмгөөлөгчийг зориуд ирүүлэхгүй байхаар асуудлыг зохицуулж гэж ойлгогдохоор байгаа юм. Учир нь шүүх хурлын зарыг дуулгахдаа, ажлын цаг дууссаны дараа, нэр дэвшигч сонгогчидтой уулзалт хийж байх үед залгаж орхиод маргааш өглөө нь 8:30-аас  өөрийг нь ч, өмгөөлөгчийг нь ч оролцуулалгүй хуралдсан байдаг. Нэр дэвшигчийн утас руу шүүх хурлын зарыг явуулсан байдаг ч, мессэж ирсэн тэр дугаар нь өмнө нь Секитэй II рестораны дугаар байхад нь нэр дэвшигчийн утсанд хадгалсан байсан байдаг. Тиймээс ч нэр дэвшигч Д.Гантулга нь  тэрхүү дугаараас мессэж ирэхэд сурталчилгааны мессэж гээд уншаагүй, орой нь 21 цаг хүртэл тойргийнхоо иргэдтэй уулзалт хийгээд, 22 цагаас ТВ25 сувгаар шууд нэввтрүүлэгт оролцсон байдаг. Тэгэхээр бодит баримтуудаас харахад Д.Гантулга нэр дэвшигчийг намнах операцид хууль шүүхийн байгууллага нэгдсэн байж болзошгүй байна. Харин одоо өмгөөлөгч Л.Нинжбат Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шийтгэвэрт давж заалдах гомдол гаргахдаа чухам юу өгүүлснийг одоо бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр гомдолдоо:

      “Миний бие Л.Нинжбат нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр иргэн Доноровын Гантулгын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд захиргааны зөрчил гаргасан гэх шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөр оролцсон юм.

            Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр миний үйлчлүүлэгч Д.Гантулгыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж үзэн 5 дугаартай шийтгэвэр гаргасныг дараахь үндэслэлүүдээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Нэг. Шүүх Д.Гантулгыг Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.4, 70.1.5, 70.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх дүгнэлт хийхдээ өргөдөл гаргагч иргэн Р.Эрдэнэбат, иргэн М.Уянга, И.Сэрээхүү, Б.Маналбаяр, Э.Отгонтөгс, Л.Даваа-Очир, Ч.Лхагвасүрэн, Г.Баасандорж, Л.Долзодмаа, П.Уламбаяр, Т.Уранбилэг, Э.Эрдэнэцэцэг, Б.Амарзаяа нарын  Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчдад өгсөн тайлбаруудыг нотлох баримт болгон үндэслэсэн нь учир дутагдалтай байна.

            Дээрх иргэдээс мөрдөн байцаагчид тайлбар авахдаа ямар хэргийн улмаас, тухайн хэрэгт ямар оролцогчоор оролцож байгаа талаар тайлбарлаж хэлээгүй, хэрэв гэрч, хохирогчоор оролцож байгаа бол Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд заасан санаатайгаар худал мэдүүлэг өгвөл, мэдүүлэг өгөхөөс зайлсхийвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулах байцаан шийтгэх ажиллагааны үйлдлийг хийгээгүйгээс тухайн тайлбаруудад дээрх хүмүүс яг үнэн зөв мэдүүлсэн эсэх, үйл явдлыг яг өөрийн үзэж харсан байдлаар бодитоор ярьсан эсэхийг тогтоох боломжгүй байгаа юм.  

Гэрч гэж хэн бэ?

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-д Хэрэг  хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж, мөн 43.3.-т “Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Тэмдэглэл үйлдсэн албан тушаалтан, зөрчил гаргасан этгээд, хохирогч, гэрч тэмдэглэлд гарын үсэг зурна” гэж заажээ. Энэ заалтаас харахад мөрдөн байцаагчид зөрчлийг шалгахдаа хохирогч, гэрчийг асууж тэмдэглэл үйлдэж болох зохицуулалтыг хуульд хийж өгсөн байна. Харин энэ захиргааны хэрэгт мөрдөн байцаагчид гэрчээр хэнийг ч асууж тэмдэглэл хөтлөөгүй болохыг энд зориуд тэмдэглэж байна.

            Дээр дурьдсан иргэдийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид гэр гэрээс нь машинаар очиж аваад Цагдаагийн хэлтэс дээр авчирч байцаасан байдаг. Хэн нэгэн иргэнийг гэрээс нь цагдаагийн байгууллагын ажилтнууд машиндаа суулгаад аваад явах нь албадан саатуулж байгаа хэлбэр үү, баривчилж байгаа хэлбэр үү гэдэг нь ойлгомжгүй үлдсэн. Тэдгээр иргэдийг баривчлах, саатуулах тухай шийдвэр, тогтоол шүүх, прокурорын байгууллагаас гараагүй, энэ хэргийн материалд байхгүй байгаа.

            Анх удаа цагдаагийн байгууллагад цагдаагийн машинаар хүргэгдэн ирсэн иргэд цочирдож айж сандарсан, балмагдсан дээр нь мөрдөн байцаагчид байцаалтын явцад иргэдийг загнах, зандрах, айлгах зэрэг үйлдлүүд хийснээр бага насны хүүхэдтэй нэгэн эмэгтэй цурхиран уйлж сэтгэл санааны гүн цочролд орсон юм.

            Ардчилсан гэх улс оронд шүүхийн ямар ч тогтоол, шийдвэргүйгээр ингэж хүний эрхийг уландаа гишгэж хэн нэгний эсрэг нотлох баримтуудыг бүрдүүлэх гэж оролдсон нь цаанаа бусдын захиалгатай гэсэн хардлагыг миний үйлчлүүлэгчид төрүүлсэн юм.

            Дээр дурьдсан иргэдийн зарим нэг нь шүүх хуралдаанд өөрийн биеэр гэрчээр оролцож, шүүх тэдэнд Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйл заалтыг сануулж гарын үсэг зуруулж, өөрийн үзсэн, харсан мэдэх зүйлийн талаар шүүхэд мэдүүлсэн. Тэдний шүүхэд гаргасан мэдүүлэгт Д.Гантулгыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх үйлдэл огт дурьдаагүй юм.

            Хуульд заасан арга, хэрэгслээр бүрдүүлээгүй баримтуудыг үндэслэж шүүх шийдвэр гаргаж болохгүй.

 

Хоёр. Өргөдөл гаргагчийн өмгөөлөгч Ц.Одончимэг шүүхэд “Д.Гантулгыг хүүхдийн бэлэг тараасан” гэх CD бичлэгийг шүүхэд гаргаж өгснийг шүүх хуралдаанд оролцогчдод үзүүлсэн. Тэр бичлэгт гарах хүмүүсийн нүүр царай харагддаггүй, хэн гэдэг хүмүүс энэ бичлэгт оролцсон, хэн энэ бичлэгийг хийсэн нь тодорхойгүй, бичлэгт яриад байгаа хүмүүс, насанд хүрээгүй этгээдүүд, тэдний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид энэ бичлэг нууцаар хийгдсэн эсэхийг мэдэж байгаа эсэх, энэ бичлэг шүүхэд нотлох баримтын хувиар ашиглагдахыг зөвшөөрсөн эсэх зэрэг олон зүйл тодорхойгүй байгаа баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь ноцтой алдаа юм.

Түүнчлэн бичлэгт Д.Гантулгын нэг ч дүрс байдаггүй, таксины жолооч, зорчигч хоёрын ярианы хэсэг байдаг. Цаанаасаа зохион байгуулсан жүжиг мэт дүрслэл байсныг үзсэн хүний хувьд хэлэх нь зүйтэй байх. Энэ эргэлзээтэй баримтыг баталгаажуулах талаас нь өмгөөлөгч Ц.Одончимэг шүүхэд ямар нэгэн нэмэлт нотлох баримт гаргаагүй, эх сурвалжаа дурьдаагүй, тэр бичлэг хэзээ, хаана хийгдсэнийг ч мэдээлээгүй юм. Ийм эргэлзээтэй, хаана ч хийчихэж болох, насанд хүрээгүй этгээдүүдийн дүрслэлтэй бичлэгийг нотлох баримтаас хасах саналыг шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж аваагүйгээр үл барам шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь шүүх хэт нэг талыг барьж зөрчлийн хэргийг шийдвэрлэлээ гэж хардах үндэстэй байна.

 

Гурав. Шүүх шийтгэвэртээ Д.Гантулгыг Хөдөлмөрийн Үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хорооноос 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан намын анхан шатны байгууллагын ажилтнуудын уулзалт, арга хэмжээнд урилгаар оролцсон явдлыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэж дүгнэжээ.

            Улс төрийн намын гишүүн нь бие даан УИХ-ын нэр дэвшихэд намын гишүүнчлэлээсээ татгалзах эсэх тухай Сонгуулийн Ерөнхий хорооноос лавлахад Сонгуулийн Ерөнхий хороо нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 219 тоот албан бичгээр Д.Гантулгад “бие даан нэр дэвшигч нь намын гишүүн байх, эсхүл намын гишүүнчлэлээс татгалзсан байх талаар шаардлага тавигдаагүй болно” гэсэн хариу өгсөн юм. Иймд сонгуульд бие даан нэр дэвших шийдвэр гаргахаасаа өмнө ч, одоо ч тэрээр Хөдөлмөрийн Үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн даргынхаа үүрэг ажлыг хийсээр л байгаа. Хөдөлмөрийн Үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Хөдөлмөрийн Үндэсний намын Удирдах зөвлөлийн ажиллах журмын 2.6.1. дэх заалтад “/Ерөнхий нарийн бичгийн дарга/ нь Ажлын алба болон намын бүх шатны нэгжийг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах ба энэ талаар холбогдох шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй” гэсэн эрх, үүрэг эдэлдэг тул энэ үүргийн хүрээнд намын анхан шатны байгууллагуудаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцож намын бодлого, чиглэлийг танилцуулж мэдээллээр хангадаг юм. Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн намын дүрэм, журмын хүрээнд ажиллах нь яагаад ч хууль зөрчсөн үйлдэл болохгүй юм.

 

Дөрөв. Шийтгэвэрт Д.Гантулгыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хороо, үүрийн гишүүдэд 250.000 төгрөг, Эх үрсийн баяраар бэлэг тарааж Сонгуулийн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн. Энэ ажиллагаагаа бусдаар дамжуулан зохион байгуулсан гэж үзсэн байна. Хаана, хэний, ямар нотлох баримтуудаар шүүх энэ үйлдлийг тогтооосон нь бидний хувьд оньсого хэвээр үйлдсэн. Ямар ч хэрэг, зөрчилд гэм буруутай этгээд болон зөрчил хооронд шалтгаант холбоо байхаар хуулийн шаардлага тавигддаг. Гэтэл Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хорооны дарга, гишүүд нь өөрсдийн биеэр шүүхэд ирээд намын дотоод үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан ажлууд гэдгийг гэрчлээд байхад шүүх тэднээс хууль сануулж авсан мэдүүлгүүдийг үнэлж дүгнэсэнгүй нь хачирхалтай санагдсан.

            Сонгуулийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1.-д “Энэ хуульд заасан захиргааны зөрчлийг шалгаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад тухайн зөрчилд оролцогч тус бүрийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож шийдвэрлэнэ” гэж заасан байгаа нь миний хэлээд байгаа гэм буруутай этгээд болон зөрчил хоорондын шалтгаант холбоог шүүх нарийвчлан тогтоох ёстой гэдгийг хэлээд байгаа юм.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн /1-д “зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах” тухай заасан байна. Тэр зөрчил нь хөдөлбөргүй нотлох баримтуудаар тогтоогдсон байх хуулийн шаардлага тавигдаж байна.

 

Иймд миний үйлчлүүлэгч Доноровын Гантулга нь Сонгуулийн тухай болон бусад ямар нэгэн хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл хийгээгүй, хийсэн болох нь хэргийн материал болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдохгүй байгаа тул гэм буруу нь нотлогдоогүй гэж үзэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаартай шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү.

Хуульч, өмгөөлөгчийн хувьд манай шүүх, шүүгчид улс төрийн ямар нэгэн бүлэглэл, ямар нэгэн улстөрчөөс хараат бус байж зөвхөн хуульд захирагдан зоригтой шийдвэр гаргаж чаддаг гэдэгт би итгэж байгаа.” гэсэн байгаа юм.

 

 

За мөн өмгөөлөгч Л.Нинжбат  мэдээлэл бүрийн дарааллаар холбогдох тайлбарыг нотлох баримтууд болон хууль тогтоомжийн хүрээнд тайлбарыг хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

  1. Р.Эрдэнэбат гэгч нь өргөдөлдөө “Д.Гантулга нь гарын үсэг цуглуулахдаа намын гишүүдийг, иргэдийг, дэмжигчдийг ашигласан” гэжээ.

 

Сонгуулийн тухай хуульд бие даан нэрээ дэвшүүлэгч нь тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулахаар заасан байна. Бие даан нэрээ дэвшүүлэгч Д.Гантулга нь хуульд заасны дагуу 1500 гаруй сонгогчийн гарын үсгийг өөрөө тойрогтоо явж цуглуулсан агаад түүнд Хөдөлмөрийн Үндэсний намын гишүүд, гишүүн бус хүмүүс ч маш ихээр туслаж дэмжиж байсан юм. Энэ нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл биш юм.

 

  1. Р.Эрдэнэбат гэгч нь өргөдөлдөө “Энэ арга хэмжээнд оролцсон хүмүүст цалин, мөнгө өгсөн, амласан” гэжээ.

 

Д.Гантулга нь Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хорооны 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолоор Хөдөлмөрийн Үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл энэ албан тушаалаа хашиж байгаа юм. (06 тоот тогтоолыг хавсаргав)

Улс төрийн намын гишүүн нь бие даан УИХ-ын нэр дэвшихэд намын гишүүнчлэлээсээ татгалзах эсэх тухай Сонгуулийн Ерөнхий хорооноос лавлахад Сонгуулийн Ерөнхий хороо нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 219 тоот албан бичгээр Д.Гантулгад “бие даан нэр дэвшигч нь намын гишүүн байх, эсхүл намын гишүүнчлэлээс татгалзсан байх талаар шаардлага тавигдаагүй болно” гэсэн хариу өгсөн юм. (219 тоот хариуг хавсаргав)

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хорооны дарга Б.Мөнхцэлмэг нь удаа дараа намын Төв байгууллагад хандаж 2016 оны нийслэлийн иргэдийн хурлын сонгуульд нам оролцох гэж байна. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын сонгуулийн бэлтгэл ажиллагаанд, мөн намын гишүүдийн идэвхийг сэргээж, сэтгэл зүрх, санаачлагаараа ажиллаж байгаа намын үүрийн удирдах албан тушаалтнуудын хоол, унааны мөнгөний санхүүжилтад 30,0 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх тухай шаардлага, албан бичиг ирүүлж байжээ.

Хөдөлмөрийн Үндэсний намаас Хан-Уул дүүрэгт НИТХ-д хоёр хүн нэр дэвшиж байгаа, өмнө удаа дараа хүсэлт, шаардлагууд рж байсныг үндэслэн намын гишүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 10,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. (Б/30 тоот тушаалыг хавсаргав)

Дээрх шийдвэрийг үндэслэн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хорооны дарга Б.Мөнхцэлмэг нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 01/16 дугаартай тушаал гаргаж 16, 17, 21, 23 дугаар үүрүүдийн дарга, дэд дарга, шадар туслахуудын хоол, утас, унааны зардалд 250,0 тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Түүний энэ шийдвэрийг намын туслах ажилтнууд хэрэгжүүлж намын анхан шатны байгууллагын удирлагуудад  хоол, утас, унааны зардалд нь 250,0 төгрөг өгсөн болох нь тогтоогдож байна. (01/16 тоот тушаалыг хавсаргав)

 Тэгхээр энэ үйл ажиллагаанууд нь цэвэр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын дотоод үйл ажиллагаа байсан бөгөөд бие даан нэр дэвшигч Д.Гантулгад ямар ч хамаагүй, тэрээр нэр дэвшигчийнхаа хувиар энд огт оролцоогүй болно. Магадгүй намын Төв байгууллагаас Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хороонд санхүүгийн дэмжлэг олгох шийдвэрт хашиж байгаа албан тушаалтныхаа хувиар гарын үсэг зурсан явдал нь өнөөдөр түүнийг ингэж хардуулах, гүтгүүлэх шалтаг шалтгаан болсон байж болох юм.

Дээрх үйл явдлууд болох үед Д.Гантулга нь нэр дэвшигч болоогүй, нэр дэвшигчийн үнэмлэхээ аваагүй, сонгогчдынхоо гарын үсгийг ч цуглуулаагүй, нэр дэвших эсэхээ, нэр дэвшвэл хаана, аль тойрогт нэр дэвших эсэхээ ч эцсийн байдлаар шийдээгүй байсан юм. Тэрбээр хэнд ч мөнгө цаас тараагаагүй, цалин мөнгө амлаагүй. Иргэн Р.Эрдэнэбат нь түүнийг мөнгө цаас тарааж байсныг өөрөө хараагүй, мөнгө цаас бусдад амлаж байсныг өөрөө сонсоогүй атлаа цуу яриаг үндэслэн өргөдөл гаргасан байна гэж үзэхээс өөр аргагүй юм.

 

  1. Р.Эрдэнэбат гэгч нь өргөдөлдөө “Иргэд, сонгогчдыг “Мэлхий хад” газарт аялалаар авч явж бооцоот тоглоом зохиож, хорхог хийж дайлж цайлсан” гэжээ.

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хорооны дарга Б.Мөнхцэлмэг нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 01/16 дугаартай тушаалдаа 16, 17, 21, 23 дугаар үүрүүдийн дарга, дэд дарга, шадар туслахуудын танилцах уулзалт, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх нэгдсэн арга хэмжээг 2016.05.20-2016.02.29-ны хооронд явуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хорооны 16, 17, 21, 23 дугаар үүрүүдийн дарга, дэд дарга, шадар туслахуудын бүрэлдэхүүнтэйгээр “Мэлхий хад” амралтын газарт очиж аймаг, нийслэлийн сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний нам хэрхэн оролцох, яаж багаар ажиллах чадвараа дээшлүүлэх зэргээр санаа бодлоо уралдуулж, уралдаан тэмцээн зохиож шагналт байрыг шалгаруулсан байдаг. Ийм төрлийн арга хэмжээ аль ч улс төрийн намын дотоод үйл ажиллагааны нэг хэлбэр байдаг. Энэ нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн гэж бодохгүй байна. Зөрчсөн гэж үзэх гэж байгаа бол энэ нь иргэн Д.Гантулгад огт хамааралгүй зүйл юм. Дашрамд дурьдахад энэ арга хэмжээнд “иргэд, сонгогчид” гэхээсээ илүү Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хорооны үүрийн удирдлагууд оролцсон юм. (намын үүрүүдийн дарга, дэд дарга, шадар туслахуудын анкетуудыг хавсаргав)

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хорооны дарга дээрх арга хэмжээнд Төв намын дарга С.Боргил, Д.Гантулга нарыг урьсан боловч намын дарга С.Боргил ажилтай байсны улмаас Д.Гантулга хүрэлцэн ирж оролцсон юм.

Хөдөлмөрийн Үндэсний намын Удирдах зөвлөлийн ажиллах журмын 2.6.1. дэх заалтад “/Ерөнхий нарийн бичгийн дарга/ нь Ажлын алба болон намын бүх шатны нэгжийг өдөр тутмын удирдлагаар хангаж ажиллах ба энэ талаар холбогдох шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй” гэж заасны дагуу Д.Гантулга нь намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх, үүнд намын үүрийн дарга, дэд дарга, туслахуудын үүрэг роль ямар чухал талаар өөрийн байр суурь, намын бодлого, чиг үүргийг танилцуулсан байна. (Хөдөлмөрийн Үндэсний намын 04 тоот тогтоолоор батлагдсан журмыг хавсаргав)

 

  1. Р.Эрдэнэбат гэгч нь өргөдөлдөө “Хүүхдийн баяраар намын гишүүдийн хүүхдүүдэд бэлэг тараасан” гэжээ. 

 

Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хорооны дарга Б.Мөнхцэлмэг нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 01/16 дугаартай тушаалдаа “Эх үрсийн баярыг тохиолдуулан 16, 17, 21, 23 дугаар үүрийн дарга, дэд дарга, шадар туслахуудын 16-аас доош насны хүүхдүүдэд бэлэг авч өгөх” талаар тусгасан байна. Энэ арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм билээ.

Үүнд нь Д.Гантулгын хамаарал, оролцоо огт үгүй юм. (01/16 тоот тушаалыг хавсаргав)

Эцэст нь хэлэхэд өргөдөл гаргагч Р.Эрдэнэбат нь Сонгуулийн тухай хуульд мөнгө тараасан гэх үйлдлийг мэдээлбэл 20 дахин нугалсан урамшуулал олгоно гэх заалтад дулдуйдан, шунал, сувдаг сэтгэлдээ хөтлөгдөн үйл явдалд өөрөө оролцоогүй, өөрөө хараагүй, үзээгүй, тогтоогүй зүйлийнхээ талаар дам сураг, цуу яриаг цуглуулан цагдаа, шүүхийн байгууллагад ажил удаж, гэм буруугүй нэгнийг гүжирдэ гүтгэх маягтайгаар бичиж сонгуулийн сурталчилгааны хамгийн хариуцлагтай үед нэр дэвшигчийг “хорлох” гэсэн үйлдлийг хараад харамсаж байна. 

Магадгүй энэ нь Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн Үндэсний намын хорооны удирдлагуудаас гаргаж байгаа шийдвэрүүд, явуулж байгаа үйл ажиллагаануудаа намынхаа гишүүдэд бүрэн танилуж, мэдээллээр хангаж чадаагүйтэй холбоотой ч байж болох юм.

Д.Гантулгыг гэм буруутай мэтээр бичсэн Р.Эрдэнэбатын өргөдлөөс гадна цагдаагийн байгууллагаас хэд хэдэн хүнийг асууж авсан тайлбарыг нотлох баримт байгаа юм. Эдгээр иргэдийг энэ захиргааны зөрчил гаргасан гэх хэрэгт яг ямар оролцогчоор асууж тайлбар авсан нь тодорхойгүй байгаа. Зөрчил гаргасан этгээд, эсвэл өргөдөл гаргасан хохирогч лав биш.

Хэрэв тэднийг энэ хэргийн гэрчүүд гэж үзвэл хууль сануулж асуух ёстой. Санаатайгаар худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай гэрчид сануулах ёстой хуулийн заалтыг сануулж авсан нэг ч тайлбар байхгүй байгаа. Тэгхээр энэ хүмүүс гэрч ч биш юм. Тэгвэл эдгээр нь яг нотлох баримт мөн үү гэдэг асуудал гарч ирнэ. Хуульч миний нүдээр харахад энэ нь аливаа зүйлийг нотлох баримт болж чадахгүй юм.   

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн /1-д “зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь нотлогдвол түүнд захиргааны шийтгэл ногдуулах” тухай заасан байна. Тэр зөрчил нь хөдөлбөргүй нотлох баримтуудаар тогтоогдсон байх хуулийн шаардлага тавигдаж байна.

Харин миний үйлчлүүлэгч Доноровын Гантулга нь Сонгуулийн тухай болон бусад ямар нэгэн хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл хийгээгүй, хийсэн болох нь хэргийн материал болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдохгүй байгаа тул гэм буруу нь нотлогдоогүй гэж үзэн зохих шийдвэрийг гаргаж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Хуульч, өмгөөлөгчийн хувьд манай шүүх улс төрийн ямар нэгэн бүлэглэл, ямар нэгэн улстөрчөөс хараат бус байж зөвхөн хуульд захирагдан зоригтой шийдвэр гаргаж чаддаг гэдэгт би итгэдэг.”  гэсэн байна.

 

Тэгэхээр эндээс үзэхэд УИХ-ын сонгуулийн 58 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Д.Гантулгыг Сонгуулийн хууль зөрчсөн хэмээх гомдол гаргаж цагдаагийн байгууллагад хандсан  ХҮНын Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 16 дугаар үүрийн дэд дарга Р.Эрдэнэбат гэгч нь Д.Гантулгын эсрэг зохион байгуулалттай үйл ажиллагаанд нэгдсэн юм биш байгаа гэж харахад хүргэж байна.

Харин одоо нэр дэвшигч Доноровын Гантулгын гаргасан хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэе. Тэрбээр:

 

 

Миний бие Доноровын Гантулга нь 2016 оны Улсын Их хурлын 58 дугаар тойрогт бие даан нэр дэвшиж байгаа юм.

Надад холбогдуулан Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх асуудлыг иргэн Ш.Эрдэнэбатын мэдээллээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаад Хан-Уул дүүргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

Юуны түрүүнд миний бие Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг болох өөр бусад ямар хуулийг зөрчөөгүй болохыг хэлэх нь зөв гэж үзэж байна.

Захиргааны зөрчил гаргасан гэх асуудлыг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч  Н.Мөнхбаяр шийдвэрлэх гэж байгаа юм байна. Энэ захиргааны зөрчил гаргасан гэх асуудлыг шүүгч Н.Мөнхбаяраар шийдвэрлүүлэхгүй гэж үзэн түүнийг татгалзан гаргах дараахь үндэслэлүүдийг гаргаж байна.

Өнөө жилийн миний өрсөлдөж буй Улсын Их хурлын 58 дугаар тойрогт Ардчилсан намаас Гаваагийн Батхүү нэр дэвшсэн байгаа юм.

Улсын Их хурлын 2012 оны сонгуульд Өвөрхангай аймгийн буюу сонгуулийн 10 тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Гаваагийн Батхүү өрсөлдөгчиддөө саналын тоогоор ялагдсан хирнээ шүүхэд зарга үүсгэснийг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр түүний талд шийдвэрлэсэн байна.

Миний бие өчигдөр google.com сайтын ашиглан энэ шүүхийн заргын тухай шүүж үзэхэд olloo.mn, bоlod.mn зэрэг хэд хэдэн сайтад “…шүүгч Н.Мөнхбаяр ямар ч хариуцагч, хэргийн оролцогчгүйгээр хууль бус шийдвэр гаргаж”, “…шүүгч Х.Мөнхбаяр хүчээр иргэний журмаар шийдсэн”, “…шүүгч Н.Мөнхбаяр сонин шийдвэр гаргасан байгаа”, “Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч АПУ компанид хуулийн зөвлөхөөр ажилд оржээ” гэх мэтчилэн бичиж байжээ.

Би шүүгч Н.Мөнхбаярыг танихгүй, мэдэхгүй. Магадгүй тэрээр шудрага шүүгч байж болно. Гэхдээ ямар ч хүн өөрийнх нь хувь заяатай холбоотой асуудлыг шийдвэрлэх гэж байгаа шүүгчийн тухай ийм мэдээ, мэдээлэл авсан тохиолдолд над шиг шийдвэр гаргах байсан болов уу.

Шүүгч Н.Мөнхбаяр ч ялгаагүй миний оронд байсан бол ийм л шийдвэр гаргах байсан байх.

Иймд шүүгч Н.Мөнхбаярыг надад холбогдох захиргааны зөрчил гаргасан гэх асуудлыг шийдвэрлэх шүүгчээс татгалзан гаргаж өгнө үү

Жич: Миний бие сонгуулийн сурталчилгааны нээлтийн бэлтгэл ажилтай байгаа тул хүсэлтийг шүүхэд миний өмгөөлөгч Л.Нинжбат танилцуулах болно.” гэсэн байгаа юм.

 

Тэгэхээр нэр дэвшигч Доноровын Гантулгын хувьд Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг болох өөр бусад ямар хуулийг зөрчөөгүй болохоо албан ёсоор энд мэдэгдсэн байна. Тэр бол хуулийг гууль мэт санадаг, эсхүл өөрийнхөө эрх ашигт, бизнестээ зориулж хуулийг лоббидож, гаргуулдаг Г.Батхүү нар шиг хүн биш гэдгийг эрхэм сонгогчид ч ойлгож байгаа биз ээ. Монголын нийгмийг цэвэр байгаасай, төрийг цэвэр байгаасай гэж зүтгэж байгаа хүнийгээ ингээд зохион байгуулалттайгаар гэмт хэрэгтэн мэт болгож нийгэмд ойлгуулах нь сонгуулийн хэт бохир технологи шүү гэдгийг хэлэх нь зөв болов уу. Үнэн хэзээд ялдаг гэдэгт Доноровын Гантулга болон түүний багийнхан итгэлтэй байгаа ч,  тэдний хүсэл зоригоороо нэгдсэн цэвэр сонгууль, цэвэр төрийн төлөөх, цэвэр өрсөлдөөнийг зориудаар балчиг шавартай хутгах гэсэн эсрэг намын нөхдүүдийн гар дэндүү урт байгаа нь харамсалтай. Гэсэн ч ард түмэн үнэнийг хэзээд шүүдэг билээ.

13530803_10154890091372656_1153180291_n

13552743_10154890092557656_644949804_n

13530234_10154890092487656_1591840743_n

13530707_10154890091437656_389626464_n

Танилц, Америкийн шинэ мисс
Танилц, Америкийн шинэ мисс
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.