Цар тахлын үед татвар, НДШ-ийн өрийг нэг удаа өршөөх санал гаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 26 секунд
Цар тахлын үед татвар, НДШ-ийн өрийг нэг удаа өршөөх санал гаргана

Цар тахлын үед татвар, НДШ-ийн өрийг нэг удаа өршөөх санал гаргана

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Монголын Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын саналын талаар танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдээлэл өглөө. Тэрбээр “Олон удаагийн хөл хорионы нөхцөл байдлаас болж аж ахуйн нэгжүүдийн татварын өр төлбөр нэмэгдэж байгаа учраас дорвитой арга хэмжээ авах шаардлага үүссэн . Иймээс МҮХАҮТ-аас хөл хорионы дараа ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулахыг нөхцөлийг бүрдүүлэх, иргэн, ААН бизнес, үйл ажиллагааг дэмжих чиглэлд дараах арга хэмжээг авах талаарх саналыг Засгийн газарт  хүргүүлнэ.

-2021 оноос ажил олгогч, ажилтны төлөх НДШ-ийг нэмж, 26 хувь болгосон. Цар тахалтай энэ үед бүх л аж нэгж хүнд байгаа учраас НДШ-ийн нэмэгдлийг зогсоож, өмнөх оны 19 хувьд хүргэх.

-Монголбанкин дахь  зээлийн мэдээллийн сангаас буурсан буюу хэвийн бус, муу зээлдэгчийн мэдээллийг нэг удаа хасах. Тус санд 300 мянган иргэн, 8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа юм байна. Эдгээр иргэн, аж ахуйн банкнаас дахин шинэ зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа аж. Иймээс энэ хүнд нөхцөлд эдгээр иргэн аж ахуйн нэгжийг муу зээлдэгчийн бүртгэлээс хасч, зээл авах нөхцөлийг нээхийг хүслээ.

-Өнөөдрийн байдлаар татвар төлөгчөөр бүртгүүлсэн 51 мянган аж ахуйн нэгж байгаа аж. Эдгээрийн 55 хувь буюу 30 мянга орчим нь Нийгмийн даатгалын санд 194 тэрбум төгрөгийн татварын өр, төлбөр үүссэн байгаа аж. Иймээс татвар болон нийгмийн даатгалын өртэй аж ахуйн нэгжид нэг удаа өршөөл үзүүлэх хуулийн саналыг Засгийн газар, УИХ-д хүргүүлнэ. Цар тахалтай хүнд хэцүү үед татварын өртэй ААН, муу зээлийн санд байгаа иргэн, ААН-ийг нэг удаа өршөөж, хөл хорионы дараа бүдгийг нь шинэ гараанаас хөдлөх нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж ажиллана” гэлээ.

Хөвсгөл далайд живсэн 50 гаруй автомашиныг гаргана
Хөвсгөл далайд живсэн 50 гаруй автомашиныг гаргана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.