”ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2023” эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 8 секунд
”ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2023” эхэллээ

”ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2023” эхэллээ

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жил үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛ-БИДНИЙ СУУРЬ ЭРХ уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Сарын аяны нээлтийн арга хэмжээ 2023 оны 04 дүгээр сарын 04-ний 10.00-14.00 цагт МҮЭСТО-д болно.

#Хөдөлмөрийн_аюулгүй_байдал_эрүүл_ахуйн_сарын_аян-2023

#Эрүүл_аюулгүй_ажил_Бидний_суурь_эрх

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.