Өнөөдрийн өрнө, дорнын зурхай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 19 секунд
Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдрийн өрнө, дорнын зурхай

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арванхоёрдугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн давхарласан 27. Сугар гараг. Хонгорцог одтой, 7 улаан мэнгэтэй хөх хулгана өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 8 цаг 46 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

 

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19) 
Энэ өдөр гүйцэтгэхээр төлөвлөсөн хамаг ажлаас болж алжааж болзошгүй. Авсан үүргээ сайн байгуулж өрөө цаг тухайд нь өгч, төлбөрөө дор бүр нь хийхийг хичээж байгтун. Гэр орныхон, айл хөрштэйгөө харьцахдаа биеээ барьж байхгүй бол харьцаагаа сэргээх гэж удна. Чухал бичиг баримт бэлдэх хэрэгтэй.



 

 

  Үхэр (4/20-5/20)

Таатай өдөр. Энэ өдөр таны нүдийг нээж, хүмүүс таны хувцасны загвар, хэв маягийг гайхалтай ойлгодог талаар шагшицгаах болно. Ажил дээрээ та амжилт гаргах болно. Хэрэв цалингаа нэмүүлэх нь таны зорилтын нэг бол энэ бол түүнийгээ гүйцээхэд таатай үе. Хамтрагчтайгаа хувийн үнэ цэнэтэй зүйл юм уу мөнгөнөөс болж санаа зөрөлдөж маргалдаж болзошгүй тул учраа товч тодорхой хэлж ойлгуулах юм бол үг ойлголцлоос сэргийлж чадна.
 

 

Хамтатгах (5/21-6/21)

Хүч тэнхээтэй өдөр. Таны бие махбодын эрч хүч өндөр байх тул та удаан үргэлжилсэн эсвэл ажиллагаа ихтэй ажлыг нэг их хурдан ядрахгүйгээр гүйцэтгэж чадна. Зарим нэг нууц судалгаа амжилттай болно. Гэхдээ мэдээллийн эх булаг, илрүүлсэн зүйлээ бусдад хэлэхгүй байх нь ухаалаг хэрэг. Засаж залруулах ёстой зүйл байвал сайн үр дүнд найдаж болно. Даргадаа цалингаа нэмэгдүүлэх хүсэлт тавьбал эерэг хариу авах болно.

 

 

 Мэлхий  (6/22-7/22)    

Үйл явдлаар дүүрэн өдөр. Та санхүүгээ хэрхэн зөв зохицуулах талаар суралцахад хүрнэ. Та өдөр тутмын амьдрал, гэр бүлийн хэв зуршлаасаа уйдаж залхах сэтгэлтэй байна. Ганц бие хүмүүс өөрөөсөө ахмад, хэдийн тогтворжсон хүнтэй танилцаж магадгүй байна. Энэ өдөр аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэхэд таатай.




 

   Арслан (7/23-8/22)    
Тогтвортой өдөр. Өнөөдөр хөгжил дэвшил тогтвортой байна. Бага зэрэг бодол эргэцүүлэл танд бүх юмнаас нэг хэсэгтээ хол байж аялал амралтаар явах хүслийг тань өсгөх болно. Хэрвээ удаан аяллаар явах боломжгүй бол ядаж л чөлөөт цагаа аз жаргалтай өнгөрөө. Арслангийн ордныхон их хүчтэй зорилготой бөгөөд одоо өөрсдийн гүн ухаан, сүсэг бишрэлдээ үнэнч байж, эргэцүүлэн тунгаахад яг тохирсон цагаас гадна мөн өөрийн гар бичмэлээ хэвлэлийн газар руу илгээж эсвэл хянан засварлахад тааламжтай өдөр.

 

Охин (8/23-9/22)    

Асуудалтай өдөр. Охины ордныхоны хувьд санхүүгийн болон хайр дурлалын асуудал дээр саад тотгор байсаар л байна. Таны хэр зохицуулж чадахаас л эцсийн үр дүн нь шалтгаална. Зарчим дээрээ баттай зогс, гэвч жижиг асуудлууд дээр уян хатан бай. Энэ нь та томоохон зорилгынхоо төлөө явж байхдаа бүх жижиг асуудлуудыг нарийвчлан авч үз гэсэн үг биш. Хувийн харилцаа холбоо, ажлын шаардлага болон гэр бүлийн асуудлуудаа бүгдийг нь зохицуул.
 

 

 Жинлүүр (9/23-10/22)   

Илчлэх өдөр. Оюуны асуудалд анхаарлаа төвлөрүүлэн таны оюуны цар хүрээг тэлнэ. Хэрэв шийдэгдээгүй асуудлууд ба хариултгүй асуултууд таныг үргэлжлүүлэн залхаах юм бол өөрийн дуртай зурхайч дээр очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Өвчтэй буюу хэвтрийн хүн асрах нь хэдийгээр өдөр тутмын ажил ба чөлөөт цагийг багасгах боловч хязгаарлагдмал эсвэл таагүй үүрэг мэт санагдахгүй байх болно.





Хилэнц (10/23-11/21)   

Чухал өдөр. Та санхүүгийн нөхцөлд ажиллаж байгаа бол нягтлан болон санхүүгийн зөвлөгчид шууд хандах хэрэггүй. Итгэлгүй байдал дараагийн сонголтыг хийж болно. Юу юугүй уучлал, өршөөл эрэхийг нэн түрүүнд тавих танд ашиггүй. Хамтын хувьцаа гэрээн дээр зөвшилцөхөд нилээд төвөгтэй байна. Харилцан буулт хийлгэхийн тул түншлэгчээ дагуулаад мэргэжлийн хүнээс нь зөвлөгөө аваарай. Хамт байсан цаг хугацаа нь үнэ цэнэтэй харилцаа ирээдүйд ч мөн ялгаагүй үнэ цэнээ хадгалсан хэвээр байх болно.
 


 Нум (11/22-12/21)    

Тааламжтай өдөр. Таны санааг зовоож байсан асуудал хяналтаас гарч, олон хоногийн турш таныг тайван бус байлгах болно. Яг одоо байгаа тэр мөчдөө л анхаарал тавьж тэжээллэг хоол унд идэж түүнээсээ эрч хүч ав. Таны хийж буй зүйлд танаас өөр хэн ч хариуцлага хүлээхгүй гэдгийг сана. Гэр орноо засч тохижуулахыг маш ихээр хүсэх бөгөөд яг одоо энэ бүгдийг хийхэд хамгийн тохиромжтой үе. Өөртэйгөө зөрчилдөхөө больж, нөхцөл байдалтай зүгээр л эвлэр.

 


 

Матар (12/22-1/19)   

Тогтворгүй өдөр. Олон нийтийн цуглаан, хэлэлцээрээ хойшлуулж өөр өдөр товло. Хамтран ажиллах нь бараг боломжгүй зүйл юм. Хамтрагчтайгаа өрсөлдөх нь цаашид хамтран ажиллах боломжгүй байдлыг үүсгэнэ. Бусад бүх зүйлийг мартан, хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулбал зорилгодоо хүрч чадна. Та өрсөлдөөнд шилдэг нь байх болно.

 

 


  Хумх (1/20-2/18)   

Санааширсан өдөр. Таны хувийн аюулгүй байдалд нөлөөлөх нөлөөлөл өнөөдөр таны бодол санааг эзэмдэх болно. Энэ цаг үед сөрөг үр дагаврыг урьдчилан харж зан байдалдаа айсан төрх давамгайлуулахгүй байх хэрэгтэй. Үр дүндээ таатай хандаж чадвал та үнэнч байж мөн нэг шат ахих болно. Ажлын ярилцлага таныг сандаргах бөгөөд эгзэгтэй байдал үүсгэх болно. Энэ уулзалт нь танд дараагийн уулзалтын туршлага болох бөгөөд таны айдас тань сонирхол болон хувирна.
 


 

  Загас (2/19-3/20)

Жирийн өдөр. Өнөөдөр таны хувьд ямар нэгэн урт хугацааны төлөвлөгөө гаргах нь боломжгүй зүйл мэт санагдах болно. Хэрэв та амралтаараа гэр бүлтэйгээ хамт зугаалахаар төлөвлөж байгаа бол энэ хүсэл тань биелэхгүй байж магадгүй. Та өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийн хувийн онцлогыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болох нь. Баяр наадам дөхөөд ирэхээр бүгд нэгнийгээ ойлгоно гэдэгт итгээрэй

 

Гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээмжийн сургалт болно
Гарааны болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээмжийн сургалт болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.