“Залуусын хороолол” байгуулах бүтээн байгуулалтын ажлын суурь дэд бүтцийн АЖЛУУД БҮРЭН ХИЙГДЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 36 секунд
“Залуусын хороолол” байгуулах бүтээн байгуулалтын ажлын суурь дэд бүтцийн АЖЛУУД БҮРЭН ХИЙГДЖЭЭ

“Залуусын хороолол” байгуулах бүтээн байгуулалтын ажлын суурь дэд бүтцийн АЖЛУУД БҮРЭН ХИЙГДЖЭЭ

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсан даруйдаа Барилгын салбарынхантай уулзаж Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотод орон сууцны "Залуус I, II, III" цогцолбор хороолол барих ажлын хэсгийг байгуулсан.

Барилгын салбарынхны зүгээс шинээр орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэх бус суурь бэлтгэл ажлууд нь бүрэн хангагдсан томоохон төслүүдээ эрчимжүүлж богино хугацаанд иргэдээ орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Жишээ дурьдвал өнгөрөгч оны долоодугаар сард “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас Морингийн даваа орчим залуусын хороолол байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Тус ажлын хүрээнд 129 га талбайд 5000-10000 өрхийн орон сууц, 4260 хүүхдийн багтаамжтай сургууль, 2130 хүүхдийн цэцэрлэг, 450 ортой эмнэлэг, 8000 ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөснөөс эхний ээлжинд 43,3 га газарт 235 айлын таунхаус 1700 өрхийн залуусын хороолол, 640 хүүхдийн суудалтай 2 сургууль, 2 өрхийн эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм байна.

Тэгвэл өнгөрсөн хагас жилийн хугацаанд дулаан хангамж, цэвэр бохир усан хангамж, цахилгаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээний ажлууд зэрэг суурь дэд бүтцийн ажлууд хийгдэж байгаа юм.         

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Оюу толгой төслийн гадаадын менежер дэлхий дээр хамгийн өндөр цалин авдаг
УИХ-ын гишүүн Ч.Улаан: Оюу толгой төслийн гадаадын менежер дэлхий дээр хамгийн өндөр цалин авдаг
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.