УИХ-ын гишүүн Ч.Улаан: Оюу толгой төслийн гадаадын менежер дэлхий дээр хамгийн өндөр цалин авдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 45 секунд
УИХ-ын гишүүн Ч.Улаан: Оюу толгой төслийн гадаадын менежер дэлхий дээр хамгийн өндөр цалин авдаг

УИХ-ын гишүүн Ч.Улаан: Оюу толгой төслийн гадаадын менежер дэлхий дээр хамгийн өндөр цалин авдаг

Засгийн газрын тэргүүн саяхан Дубайд очиж Оюутолгойн гэрээг тун нууц байдалд хийсэн. Гэвч энэ гэрээтэй холбоотой асуудал багагүй дуулиан тарьж, Ч.Сайханбилэг ерөнхий сайдыг тойрсон хэл ам олны анхаароыг татаж эхэллээ. МАХН-ынхан Ч.Сайханбилэгийн хийсэн гэрээг нягтлаж үзээд үнэхээр сэтгэл түгшмээр дүгнэлт гаргажээ.

-“Оюутолгой”-н төлөвлөгөө нэртэй гэрээнд 57 зүйл заалт тусгагдсан байна. Үүнээс 30 зүйл заалтыг нь харилцан хяналттай хэрэгжүүлээд явах боломжтой. Бүтээн байгуулалтын үйл явцыг түргэтгэх, Монгол Улсын холбогдох хууль тогтоолыг мөрдөж ажиллах шаардлагатай. 27 заалтыг дахиж тодотгох шаардлагатай. Үүн дотроос 5 заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулах, монголчууд бидэнд хохиролтой. Ил уурхайн зардал бүгд батлагдсан төлөвлөгөө, ТЭЗҮ-ийн дагуу хийгдсэн, санхүү, тайланд тусгагдсан гэсэн заалт байна. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Учир нь ТЭЗҮ 4 тэрбум ам.доллараар хэтэрсэн, санхүүгийн тайланг хууль журмын дагуу гаргаагүй. Иймээс 2010 оноос хойш гарсан санхүүгийн тайлангийн нэг нь ч баталгаажаагүй байгаа. Мөн ил уурхайн үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар өгөх талаар ойлголт байхгүй гэдгийг бүгд тохиролцсон гэж байна. Үүнийг хоёр тал ойлголцоогүй байгаа.

Өмнөх Засгийн газрын үед ажлын хэсэг гаргаж, Оюутолгой төслийн санхүүд шалгалт хийж 1.8 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн юм. Гэтэл үүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрчээ. Бас үүгээр ч зогсохгүй, татварын хөнгөлөлт эдлэх эрхийг хөрөнгө оруулагч талд олгожээ. Ингэснээр1 тэрбум ам.долларын хөнгөлөлт эдлэх нь.  

Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд  “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгчийн мэдэлд байгаа  бүх лиценз,  үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих заалт байна. Ингэхээр бүх эд хөрөнгө санхүүжүүлэгч буюу гуравдагч талд шилжинэ. Энэ нь Оюутолгой”-н хөрөнгө оруулагчдад хэмжээшгүй эрх мэдэл олгосон байна. 

Өмнөговь аймагт жил бүр 5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж байна. Орон нутгийг хөгжүүлэхэд бодиттой хувь нэмэр оруулж байна гээд байсан. Гэтэл энэ бүхэн нь хүүтэй зээл. Нийтдээ одоогоор үзүүлсэн 62 сая ам.долларын тусламж нь хүүтэй зээл байсан нь илэрлээ. 2022 он гэхэд 62 сая ам.долларын буцалтгүй тусламжийг хүүгийн хамт 129 сая ам.доллар болгож буцааж төлөхөөр байна. 10 -аад хувийн хүүтэй арилжааны зээл олгочихоод түүнийг тусламж, дэмжлэг гэж биднийг хуурч байна. Оюутолгой төсөлд нтй 7.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулсан гэж албан ёсоор мэдэгдэж байна. Үүний 1.1 тэрбум ам.доллар нь тоног төхөөрөмж, технологийн зардалд зарцуулсан байгаа юм. Үлдсэн 6.8 тэрбум ам.долларыг цалин, үйл ажиллагааны зардалд зарцуулжээ. Төслийн удирдлагын институт гэж олон улсын  байгууллага байдаг. Энэ байгууллага 29 оронд хэрэгжиж байгаа  30-аад төсөлд судалгаа хийсэн байгаа юм. Үүндээ бусад төслүүдийн менежерүүдээс Оюу толгой төслийн гадаадын менежер 3 дахин их цалин авдаг. Дэлхий дээр хамгийн өндөр цалин авдаг гэсэн дүн гаргасан байна. Зардлаа энэ мэтчилэн замбараагүй өсгөж байгааг үг дуугүй хүлээн зөвшөөрөөд  байх нь зөв үү. Оюутолгойн төслийн ил уурхайн ажил явагдаж байгаа. Энэ онд гэхэд 2 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ. Түүний 700-аад саяыг нь далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулна гэж анх гэрээндээ тусгасан ч одоо биелүүлэхгүй нэмж 6.8 тэрбум ам.долларыг банкуудаас лицензээ барьцаалж зээлэх гэж байна. Туйлд нь оруулж, эдийн засгийг хямруулж, шахаанд оруулж хүсснээ гүйцээх гэсэн санхүүгийн маш том луйвар явагдаж байна хэмээн мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 73,8 сая ам.долларын "но"той гүйлгээ хийсэн нь баримтаар илэрсэн
-Өмнө нь Оюу толгойн санхүүд шалгалт хийх ажлын хэсэг томилсон юм. Энэ ажлын хэсэг нь 24 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Татвар, гааль, санхүү, аудитын гээд мэргэжлийн хүмүүсийг оруулж, Оюу толгой компаниас ч " хүний төлөөлөл орж шалгалт хийхэд 1,8 тэрбум ам.долларын зөрчил илэрсэн юм. Сургалтын зардал, тусламж, дэмжлэгийг ч зээл гэж тооцон хүүтэйгээр бодож явдаг. Тэр байтугай Антрегоулд гээд хайгуулын компанийн зардлыг ч хөрөнгө оруулалтын зардалд оруулсан байсан. Төлөөлөгчийн газар байгуулсан зардлаа ч хөрөнгө оруулалтын зардал тусгасан атлаа байгуулах зөвшөөрлийг ч аваагүй байх жишээний. ТЭЗҮ-д тусгагдсан хөрөнгө оруулалтын зардлыг 30.1 хувиар хэтрүүлсэн байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж 73,8 сая ам.долларын "но"той гүйлгээ хийсэн нь баримтаар илэрсэн.300-аад сая ам.долларын  зээлийн үлдэгдлийг буруу тооцож гаргасан ч нотлогдсон юм шүү дээ. Энэ мэтчилэн 1.8 тэрбум ам.долларыг яаж хөрөнгө оруулалтын зардалдаа тусган хэтрүүлсэн бүгдийг дэлгэвэл арай ч дээ, үүнийг зөрчил биш гэж үзэн хэрэгсэхгүй болгож, бууж өгч далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа юу гэж харамсахаар байгаа юм. Монголын ард түмнийг энэ хэрээр өрөнд оруулж, хохируулж байна. Хөрөнгө оруулалтын зардал өсөхийн хэрээр монголчууд түүний 34 хувийг хүүтэй төлөөд, ашиг хүртэх хугацаа тэр хэрээр алсарсаар л байна. Зээлийн хүүг тооцохдоо хүртэл дэндүү. Нэг улирал яваад хүү нь үндсэн төлбөр рүү шилжиж хүүгээс хүү бодоод тооцож байгаа.
Эх сурвалж: Шударга.мн
Охидын нүцгэн зураг авсан залууд эрүү үүсгэжээ
Охидын нүцгэн зураг авсан залууд эрүү үүсгэжээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.