Төрийн ордоноос зөөврийн компьютер хулгайлагджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Төрийн ордоноос зөөврийн компьютер хулгайлагджээ

Төрийн ордоноос зөөврийн компьютер хулгайлагджээ

Төрийн ордон бол тусгай хамгаалалттай  чухал объект. Гэтэл ийм онцлог газарт уржигдар түймэр гарсан нь олны анхаарлыг татаж байна. Тагнуулын байгууллага ч бас гайхаж  алмайрахад  хүрч буй бололтой. Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимын хажуунаас гарсан галыг харин гал сөнөөгчид шуурхай унтраасан. Галын шалтгаан өнөөдрийг хүртэл бүрэн гараагүй байгаа аж. Тухайн үед тусгай хамгаалалтын ажилтнууд нь “Цахилгааны богино холболтоос болсон байх” гэж байлаа. Гэтэл бас өөр нэгэн мэдээлэл чих дэлсэв. Юу гэвэл, гал гарахаас өмнө төрийн ордон дахь хэвлэх цехийн өрөөнөөс зөөврийн компьютер хулгайд алдагджээ. Энэүү хулгайн сэдэл, үйлдэлтэй холбоотойгоор гал гарсан байх магадлалтай аж. Иймээс цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.  

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

“Сагсан бөмбөгийн дээд лигийн тамирчид 25-150 саяар цалинждаг“
“Сагсан бөмбөгийн дээд лигийн тамирчид 25-150 саяар цалинждаг“
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.