“Сагсан бөмбөгийн дээд лигийн тамирчид 25-150 саяар цалинждаг“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 45 секунд
“Сагсан бөмбөгийн дээд лигийн тамирчид 25-150 саяар цалинждаг“

“Сагсан бөмбөгийн дээд лигийн тамирчид 25-150 саяар цалинждаг“

Монголын сагсан бөмбөгийн холбооны 2023-2024 оны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж буй. Энэ удаагийн лиг эхлэхийн өмнө холбоо болон багуудын хооронд үл ойлголцол үүссэн ч зөвшилцөлд хүрч чадсан юм. Жил бүрийн лиг эхлэхтэй зэрэгцэж багуудын тамирчдын цалин хөлсний асуудал олны анхаарлыг татдаг гэж хэлж болно. Тэгвэл энэ асуудлаар "IHC Apes" багийн эзэн О.Мөнхжин ам нээв.

Тэрбээр, "Сагсан бөмбөгийн тоглогчдын цалинг хүмүүс их асуудаг. Манай багийн монгол тоглогчдын хамгийн доод цалин улирлын 25 сая төгрөг. Дундаж нь 40 сая. Хамгийн их нь 90 сая төгрөг. Харин аварга авбал 250 сая төгрөгийг үр дүнгээр ангилж хуваана. Тэгэхээр улирал уртдаа таван сарын турш тоглоно гэж үзвэл тоглогчид хамгийн бага нь сард таван сая, дундаж нь найман сая, их нь 18 сая төгрөгийг авч байна. Бусад дээд багууд ч манайхтай төстэй төсөвтэй. Давхар 3x3 тоглодог бол нийтдээ жилдээ 100 сая төгрөгийн цалин руу ч дөхөх боломж бий. Цаашид энэ зах зээл, цалин улам л нэмэгдэнэ. Хичээгээрэй залуус аа. Өөрөө сайн байвал үнэлэгдэнэ шүү. Гарьдын нэг тоглогч 150 сая. Хүлэгүүдийн нэг тоглогч 100 сая төгрөгийн цалинтай гээд л бод" хэмээсэн юм.

“Эко Алтан Заамар”-ыг ажиллуулах гэрээг үзэглэсэн нөхөр Аймгийн Засаг даргаар ажиллах эрхтэй юү
“Эко Алтан Заамар”-ыг ажиллуулах гэрээг үзэглэсэн нөхөр Аймгийн Засаг даргаар ажиллах эрхтэй юү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.