Ц.Төмөрбаатарын “ханшийг” одоо ч үзэгчид сонирхдог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Ц.Төмөрбаатарын “ханшийг” одоо ч үзэгчид сонирхдог

Ц.Төмөрбаатарын “ханшийг” одоо ч үзэгчид сонирхдог

Монголын урлагийн түүхэнд томоор нэрээ мөнхлөн үлдээсэн нэгэн бол Цагааны Цэгмид агсан  юм. Ясны уран бүтээлчийн зангаргийг түүний тоглосон ямар ч уран бүтээлээс харж болно. Харин өдгөө нэрт жүжигчний үйл хэргийг хөвгүүдээс нь Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нар нэр төртэйгөөр үргэлжлүүлэн явна. Төмөрхуягийн хувьд хэдэн жилийн өмнө шинэ амьдрал эхлүүлж, “Цагааны Цэгмид” продакшн байгуулан, хүүхдэд зориулсан богино хэмжээний хэд хэдэн киног хийсэн.

Тэгвэл Төмөрбаатар гавьяат хувийн компанид ажиллахын сацуу тайз дэлгэцийн ажлаа ч хийсээр яваа юм. Ямартаа урлагийнхан дотроо ханш өндөр жүжигчний нэг тэрээр олон жилийн дараа дүү Төмөрхуягтайгаа  “Миний ах атаман”-д  хамтран тоглосон нь гэдэг юм.

Энд сонирхуулахад Их монгол улс байгуулагдсаны 800 жилээр Чингис хааны тухай олон бүтээл төрсөн. Түүний нэг Эрдэнэбулган найруулагчийн “Үхэж үл болно Чингис хаан” кино байлаа. Тус кинонд Төмөрбаатар гавьяат 25 саяар тоглосон нь тухайн  үедээ хамгийн өндөр ханш байсан аж.  Үүнийг нь мэдэх нөхөд түүний ханш өдгөө хэд хүрсэн бол гэж сониучирхдаг гэнэ лээ.

А.ДӨЛ 

PHOTONEWS.MN 

Цагдаагийн хурандаа П.Батбаатарыг АТГ-т өгч шалгуулахаар болжээ
Цагдаагийн хурандаа П.Батбаатарыг АТГ-т өгч шалгуулахаар болжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.