Цагдаагийн хурандаа П.Батбаатарыг АТГ-т өгч шалгуулахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 54 секунд
Цагдаагийн хурандаа П.Батбаатарыг АТГ-т өгч шалгуулахаар болжээ

Цагдаагийн хурандаа П.Батбаатарыг АТГ-т өгч шалгуулахаар болжээ

“Босоо хөх Монгол” бүлгэм, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний өлсгөлөн зарлагчдыг цагдаагийнхан хүчээр тараахдаа эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж тус хөдөлгөөнийхөн үзэж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар нь дүүргийн Засаг даргынхаа A/87 тоот захирамжийг  хэрэгжүүлэхдээ уг захирамжийн заалтуудыг илт гуйвуулан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж буй аж.  Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 2, мөн хуулийн 111-ийн 2-ийг зөрчсөн үйлдэл болсон хэмээн тэд тодотгов.

Цагдаагийнхан “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүн Э.Төмөрхуяг, Х.Бээжин,  Ц.Баяраа, Б.Булганбаяр нарыг ямарч шалтгаангүйгээр баривчилж, мэдүүлэг авсан байна. Түүнчлэн автомашиныг нь хураан авч, нэгжлэг  хийн, гар утасуудыг нь хурааж, түүн дотор байсан бичлэгүүдийг шалгах зэргээр иргэний хувийн нууцад халдсан гэж тэд  үзжээ. 

Чингэлтэйн цагдаагийн хэлтсийн 102 тоот өрөөнд Э.Төмөрхуяг, Х.Бээжин, Б.Булганбаяр, Ц.Баяраа нарт  цагдаа нар  эрүүгийн гэмт хэрэгтэнтэй харилцдаг шигээ  аашилж, гарын 10 хурууных нь хээг авч, гэрэл зургуудыг  дарахдаа хүчирхийллийн арга хэрэглэсэн  нь бас  хууль бус үйлдэл гэж  тэмцэгчид  хэлж байна.

Тиймээс тэд цагдаагийн эдгээр үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 149, 151 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэмээн үзээд  Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатарыг ЦЕГ-ын дотоод хяналтын  хэлтэс болон АТГ-аар шалгуулахаар болжээ.

Б.Отгон

Эх сурвалж : Tumen.mn

"ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН" ЭХЭЛЛЭЭ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.