Нэг цагаан зээрийн экологийн үнэлгээ 500-550 мянган төгрөг байдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 26 секунд
Нэг цагаан зээрийн экологийн үнэлгээ 500-550 мянган төгрөг байдаг

Нэг цагаан зээрийн экологийн үнэлгээ 500-550 мянган төгрөг байдаг

Цагаан зээр Монгол орны өмнө, дорнын уудам тал, ухаа толгодоор идээшиж бэлчдэг. Зээрийн гол сүрэг Монголд байрладаг ба Сибирийн өмнөд хэсгээр ба Хятадын зүүн хэсгээр бага зэрэг тархжээ.

Цагаан зээрийн анхны тооллогоор Монголд 1970-аад онд 5 сая цагаан зээр тоологдсон харин 2010 оны тооллогоор 3 сая зээр тоологджээ. Хууль бус аг агнуураас болж зээрийн сүрэг багассан байна. Зээр нь голцуу 20-30-аараа сүрэглэнэ зарим үед 5000 хүртэл толгойтойгоор сүрэглэнэ.

Цагаан зээрийн эрэгчинг ооно, эмэгчинг шаргачин, төлийг янзага, эрэгчин шүдлэнг цэнхэр ооно, охин шүдлэнг зусаг шаргачин гэнэ. Голдуу хул шар зүстэй, богино сүүлтэй, тангийнхаа захаар шар хүрээтэй, шаргачин нь эвэргүй, ооно нь арагшаа тахийж үзүүр нь дотогш эргэн ойртсон шорон хоёр эвэртэйгээрээ хар сүүлт зэргээс ялгаатай. Зургаадугаар сард янзаглана.

Цагаан зээр хялгана, шаваг, хазаар өвс, үет ургамлаар хооллоно. Цагт дунджаар 70 км хүртэл хурдалдаг амьтан аж.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.

Эх сурвалж: Википедиа, Монгол дахь Дэлхийн байгаль хамгаалах сан

“Макмохан” компани Олон улсын арбитрийн шүүхэд хандахаар болов
“Макмохан” компани Олон улсын арбитрийн шүүхэд хандахаар болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.