“Макмохан” компани Олон улсын арбитрийн шүүхэд хандахаар болов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 20 секунд
“Макмохан” компани Олон улсын арбитрийн шүүхэд хандахаар болов

“Макмохан” компани Олон улсын арбитрийн шүүхэд хандахаар болов

Хятад иргэдийн амьдрал дээшилж 2020 он гэхэд зөвхөн гангийн хэрэгцээ нь 814 сая тонн болно гэсэн тооцоо бий. Манайх тэдний гангийн хэрэглээг хангахын тулд коксжих нүүрсээ нийлүүлж буй. Монголоос Хятад руу нийлүүлэх нүүрс 2009 онд 4 сая тонн, 13 онд 15 сая тонн болж өссөн. Цаашдаа улам өсөх төлөвтэй. Хятадын худалдан авдаг нүүрсний 20 орчим хувийг хангах боломж бүрдэх аж. 2020 он гэхэд 125 сая тонн болно гэж тооцоолж байна. Иймээс нүүрс хэрэгцээгүй гэх нь хийрхэл ажээ. Энэ зах зээл алга болчихгүй юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол руу Хятадын хөрөнгө оруулалтыг татах боломжуудын нэг нь нүүрс.

 Хятадын Шинхуа, Чалко компаниуд манай нүүрсний зах зээлийг арваад жилийн өмнөөс онилж, бүрэн эрхшээлдээ оруулахыг хичээж байна. Чалко нь манайд 2009 онд 250 сая доллар өгсөн. Тэр мөнгө  сонгуулийн шоу болж, айл бүрд тараагдаад, эцэст нь бид Чалко-д өртэй  сууж байна. Ийм нөхцөлд Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэх эсэхийг удахгүй УИХ шийднэ. УИХ-ын дарга З.Энхболд гэрээний төслийг хуульд нийцээгүй хэмээн шүүмжилж буй. Харин Шинхау, Чалко-той нөхөрлөсөн “Энержи ресурс” болон тэндээс хувь хүртдэг хэсэг нь түүнийг “Гэрээ гацаасан өөдгүй нөхөр” гэж адлах болжээ. Ийнхүү маргалдах хооронд харин Таван толгойд ажиллаж буй Австралийн “Макмахон” компани манайхаас бас өр нэхэж эхлэв.  Тэдний гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүй нь ийм зарга үүсэхэд хүргэжээ. Төрийн эзэмшлийн “Эрдэнэс Таван толгой” компани “Макмохан”-ыг оператороор ажиллуулсан боловч төлбөр төлөөгүйдээ буруутан болж байна.  Хэрвээ төлбөрийг төлөхгүй бол “Макмохан” компани Олон улсын арбитрын шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.