Ш.Сайхансамбуугийн охины тансаг хаусыг Германчууд барьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Ш.Сайхансамбуугийн охины тансаг хаусыг Германчууд барьжээ

Ш.Сайхансамбуугийн охины тансаг хаусыг Германчууд барьжээ

УИХ-ын гишүүн асан  Ш.Сайхансамбуугийн ганц охин нь Монголын толгой баян аавынхаа буянд манай байтугай гадаадынхны атаархал төрүүлэм тансаглалд умбаж суудаг гэх. Нэг үе үйлчлүүлэгчид нь хордон “СС” гэдэг нэрээ “Сальмолез сервис” болгоод авсан зоогийн газраа Ш.Сайхансамбуу гишүүн охиндоо өгсөн  бөгөөд яг чанх хойд талд нь шар алаг өнгөтэй тансаг хаус бариулжээ.Түүгээр ч барахгүй хаус баригдаж буй долоон га газрыг нь хувьчлан авч охиныхоо нэр дээр газар эзэмших гэрчилгээг нь шилжүүлэн өгсөн аж. Тодруулбал Ш.Сайхансамбуу гишүүн ганц охиндоо зориулан Монголд байхгүй үнэтэй бас тансаг ганган хаус болсон аж.

Барилгын ажлыг Германаас тусгайлан ирсэн барилгачдын баг зунжин барьж гүйцэтгэсэн төдийгүй барилгын ажилд нэг ч монгол хүний гар оролцоогүй бөгөөд бүх ажлыг няхуур, нямбайгаараа алдартай германчуудаар хийлгэж.
Дотор хийгдэж байгаа тохижилтыг нь харсан хүмүүс золтой л ухаан алдаж унасангүй, Холливудын одод л тийм харшид суудаг байх хэмээн дуу алдсан гэнэ шүү. Эрх сурвалжийн айлдснаар уг хаусын зөвхөн дотоод засал тохижилтонд бараг 1.5 тэрбум төгрөг орсон аж.

Эх сурвалж: Zaluu.com

 

С.ЭРДЭНЭ “БЯРТАЙ ЮМ”, “МӨНГӨТЭЙ Ч ЮМ”
С.ЭРДЭНЭ “БЯРТАЙ ЮМ”, “МӨНГӨТЭЙ Ч ЮМ”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.