Оюутнууд гэмт хэрэгт холбогдсон учраас амиа хорлосон байж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 22 секунд
Оюутнууд гэмт хэрэгт холбогдсон учраас амиа хорлосон байж болзошгүй

Оюутнууд гэмт хэрэгт холбогдсон учраас амиа хорлосон байж болзошгүй



 

ИЗИС-ийн оюутнууд амиа хорлосон хэрэг нийгмийг цочроолоо. Энэ жил дөрөвдүгээр курсээ төгсөж, амьдралд хөл тавих гэж байсан оюутнууд ямар учраас ийнхүү амиа хорлох замыг сонгосон нь одоо ч тодорхойгүй. Тэдний амиа хорлосон шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна. 20-н хэдхэн настай залуучууд буудалд орон амиа хорлосон нь ямар учир шалтгаантай байв.

 Цагдаагийн байгууллагаас хэргийн газраас эд мөрийн баримтаар “I phone 6”, “Nokia”гар утас олдсон гэдэг. Мөрдөн байцаалтын явцад тэднийг амиа хорлохоос өмнө хэн рүү дуудлага, мессеж илгээснийг шалгаж байна.

 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг амиа хорлохоос өмнөх өдрөө ар гэрийнхэн рүүгээ амиа хорлох гэж байгаагаа мэдэгдэн, гэрээслэл үлдээн мессеж бичсэн гэж мэдээлсэн. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлсэнээр талийгаач А амиа хорлохын өмнөх өдөр хуучин найз охин руугаа мессеж илгээсэн байна. Талийгаач  “Би чамдаа маш их хайртай шүү. Магадгүй маргааш би байхгүй ч байж болно. Гэхдээ одоо ч чамдаа хайртай хэвээр. Миний фэйсбүүкийг устгаад өгөөрэй” хэмээн фэйсбүүкийнхээ хаяг, нэвтрэх нууц үгийг мессежээр илгээжээ. Гэхдээ талийгаачийн амиа хорлосон шалтгаан нь найз охиноосоо болоогүй гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.  

 Харин албан бус эх сурвалжийн авсан мэдээллээр, оюутнууд гэмт хэрэгт холбогдсон учраас ийнхүү амиа хорлосон байж болзошгүй гэж мэдээллээ. Энэ талаар талийгаач А-гийн танил эмэгтэй “А-г амиа хорлосон гэдэгт одоо ч итгэж чадахгүй байна. Амиа хорлохоос яг өмнөх өдөр нь хуучин найз охинд нь мессеж ирсэн. Тэгээд бидний мэдэж байгаагаар тэд гэмт хэрэгт холбогдсон юм шиг байна лээ. Тэгээд айсандаа амиа хорлосон бололтой. Түүнээс биш зан ааш нь төлөв даруу, архи дарс, тамхи хэрэглэдэггүй. Ёстой даруухан залуу байсан юм шүү дээ” гэж ярив.

 Гэхдээ ар гэрийнхэн нь тэднийг амиа хорлосон гэдэгт итгэхгүй цагдаагийн байгууллагад гомдолтой байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Учир нь хүүхдүүдийн бие зодуулсан байж болзошгүй шарх сорвиуд байсан гэж мэдээлж байна. Мөн хүүхдүүд нь яавч амиа хорлох хүүхдүүд биш, цагдаагийнхан хэргийг нуун дарагдуулахаар амиа хорлосон гэж халхавч хийж байна гэж ар гэрийнхэн нь гомдоллож байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

 Талийгаачдын байрласан буудлын зүгээс “Оюутнууд архидан согтуурч, хоорондоо маргалдсан зүйл огт байхгүй. Хуулийн байгууллага шалгаж байгаа. Манай буудлын зүгээс тайлбар өгөх боломжгүй” гэж тайлбарлаж байна.  

 Юутай ч хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Эх сурвалж: Zaluu.com

Г.Дашрэнцэн агсаны гэгээн инээмсэглэл...
Г.Дашрэнцэн агсаны гэгээн инээмсэглэл...
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.