Г.Дашрэнцэн агсаны гэгээн инээмсэглэл...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 25 секунд
Г.Дашрэнцэн агсаны гэгээн инээмсэглэл...

Г.Дашрэнцэн агсаны гэгээн инээмсэглэл...

Монголын сэтгүүл зүйд хүнд гарц тохиов. Энэ салбарын ноён оргилуудын нэг Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн Гомбын Дашрэнцэн таалан төгслөө. Түүний өмнөхөн Гангаа хэмээх эрхэм хүн бас л өвчний учир бурханы оронд одсон уйтай өдрүүд...

Г.Дашрэнцэн 1990-1996 онд Төв аймгийн Ардчилсан намын даргаар  ажиллаж байлаа. Монголын ардчилсан хувьгалын галыг орон нутагт асуулцсан цөөн хэдэн хүний нэг юм. Гэгээ татуулсан түүний сайхан инээмсэглэл  хүн бүрийн сэтгэлд мөнхөрч үлдлээ. Хааяа хошин яриа хөөрөө дэлгэн суух дуртай нэгэн байсан юм, тэр минь. Г.Дашрэнцэнг Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйд жинтэй хувь нэмэр оруулсан гэвэл  маргах хүн ер гарахгүй. “Бурханы телевиз чөтгөрийн замаар”, “Цус амтагдсан мөнгө”, “Хотын даргыг хороон дарга болгоё”, “Симба Батаа төрийн эрлэг” зэрэг олон бүтээлүүд нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжил  рүү хөтөлж байлаа. Нургисан гэгээн инээмсэглэлийнх нь цаана хүнд сурталтангууд, авлигачдыг үзэн ядах сэтгэлийн хат зангирч байсан гэвэл бас хэтрүүлэл болохгүй.

Нэг удаа мань эр УИХ-ын дарга асан, өнөөгийн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хөнжилдөө хууль зассан тухай өгүүллээ сонинд нийтлүүлчихээд төрийн ордны цахилгаан шатаар өгсөх гэж яваад өнөөх өгүүллийнхээ “баатартай”  нүүр тулан уулзжээ. Угийн инээд алдаж явдаг зангаараа мань хүн Ц.Нямдорж руу эгцлэн харахдаа харин хоромхон зуурт түүний жоотгор хоёр нүд рүү цоо ширтэх шиг болсон гэдэг.  Цаад Ц.Нямдорж нь ч юм хэлсэнгүй, чоно нохойд өөгдсөн мэт бушуухан шатнаас буугаад жирийж оджээ.  Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр талийгаачийн маань аливаа бичиж нийтлүүлсэн зүйлс баараггүй үнэн байдаг бөгөөд бичүүлсэн этгээд нь түүний өмнө сүү долоосон гөлөг мэт болдог байж дээ... Г.Дашрэнцэнгийн минь гэгээн инээмсэглэл...

Б.Отгонбаяр  

tumen.mn

Хүний хувь заяаг төрсөн сар, өдрийн тооны уялдаагаар илэрхийлдэг нэн эртний ухаанаар шинжихүй
Хүний хувь заяаг төрсөн сар, өдрийн тооны уялдаагаар илэрхийлдэг нэн эртний ухаанаар шинжихүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.