Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 31 секунд
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинар боллоо

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинар боллоо

 

Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, төсөв, санхүүгийн байдал, цаашдын төлөв, орон нутагт анхаарах асуудал болон цаг үеийн зарим ажлын талаар хэлэлцсэн аймаг, нийслэлийн Засаг дарга нарын семинарт Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт оролцож, Засгийн газар байгуулагдсанаас хойш улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын хүрээнд хийж байгаа шинэчлэлүүдийн талаар танилцууллаа.

 

Семинарт оролцогчдод аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнд хийх дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүлэв.

 

Төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, нутгийн захиргааны байгууллагуудаас анхаарах асуудлаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат,  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох болон  алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу  хийж байгаа ажил, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Засгийн газрын 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Уул уурхайн сайд Р.Жигжид нар  мэдээлэл хийлээ.

А.Адъяасүрэн: Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхоо ирээдүйг хамтдаа бүтээцгээе
А.Адъяасүрэн: Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхоо ирээдүйг хамтдаа бүтээцгээе
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.