“ХУДАГ” Пунсалмаа ба хоцрогдогсод төрд хэрэггүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 58 секунд
“ХУДАГ” Пунсалмаа ба хоцрогдогсод төрд хэрэггүй

“ХУДАГ” Пунсалмаа ба хоцрогдогсод төрд хэрэггүй

“Бүсгүй минь, ТАСАРСАН БАЯЧУУД ЦААШАА шүү, ёстой уучлаарай” гэсэн нийтлэлдээ “Худаг” Пунсалмаа гэх нэрийг хормын дотор авчихсан энэ эмэгтэйн эх адаг нь мэдэгдэхгүй хөрөнгийн тухай өгүүлж, хөрөнгөтэй мөнгөтэй хүн хэзээ ч ард иргэдийн төлөө байдаггүй тухай өгүүлж байв. Үүндээ жаахан эмзэглэж байснаа нуух юун. Гэтэл эмзэглэх хэрэггүй байж. Ёстой зөв харж, бас зөв хэлж, зөв дүгнэж, зөв ч бичиж.

Таны цахим орчинд тарсан тэрхүү 10 секундын бичлэг бичлэг ард иргэдийг тэр тусмаа гэр хорооллынхныг ямар их доромжлов оо.

“Хүүхэд залуус, ахмадуудад ээлтэй жишиг дүүрэг болгох юм гэнэ. Уг нь сайхан сонсогдох нь мэдээж. Гэтэл “Гудамж болгоны эх дээр худаг тавина” гэсэн. “G” хорооллын бидэнд худаг хэрэггүй. Гэр хорооллынхны хөгжлийг худгаар хэмжих гэж байгаа бол танаас “ЯАСАН ИХ ХОЦРОГДОО ВЭ” гэж асуумаар байна.

Уг нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдож худгуудын тоог цөөлөх бодлогыг нийслэлд аль эрт хэрэгжүүлээд эхэлчихсэн. Цаашлаад худаггүй, гэр байшиндаа орон сууцанд амьдарч байгаа юм шиг амьдрах боломжийг ард иргэдээ аль эрт олгож эхлээд, эхнээсээ лав л Чингэлтэй дүүргийн хороодод хэрэгжиж байгаа шүү дээ.

Таны цахим орчноор нэг тарсан энэ хийрхлээс харахад та яавч ард иргэдийн, Монголын төлөө ажиллах хүн биш гэдэг нь нотлогдлоо. Мөн хөрөнгө мөнгөтэй хүн бүр боловсролтой, соёлтой байдаггүй ч илтгэв.

“G”хорооллынхны хөгжлийн хурд таны тархины хурднаас ч хурдан юм байна гэж ойлгогдож бас харагдаж байна.

Утаа гаргаж гал түлэхгүй, ус нь халуун хүйтнээрээ гарч байдаг нь зөвхөн байранд амьдардаг хүмүүс, бас баячууд биш болоод удаж байна шүү дээ.

“Баян бүсгүй” та амьдрал мэдэхгүй  учраас  ийм зүйл хэлсэн байж мэдэх ч таны энэ үйлдэл Монгол Улсыг хөгжүүлэх бус харин ч ард иргэдийг харанхуй бүдүүлэг, ядуу байлгах сонирхолтой байна гэж харагдлаа, ойлгогдлоо. Мөн та нэгэн цагт судалгаанд суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж хэлж байсан. Тэгвэл тэрхүү судалгаанаасаа яасан их хол зөрнө вэ. Тиймээс энэ удаагийн сонгуульд ТА л БИШ бөгөөд доромжилсон, дорд үзсэн ард иргэдээсээ уучлалт гуйх хэрэгтэй болж дээ, бүсгүй минь.

Тэгээд ч худгийг тавьдаггүй барьдаг юм шүү дээ.

Erennews.mn

З.Энхболд: Компани ухсан газарт төр яахаараа нөхөн сэргээлт хийдэг юм
З.Энхболд: Компани ухсан газарт төр яахаараа нөхөн сэргээлт хийдэг юм
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.