Улаанбаатарт 7 хэм дулаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 40 секунд
Улаанбаатарт 7 хэм дулаан

Улаанбаатарт 7 хэм дулаан



 

2015 оны гуравдугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын сав газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Халх голынсав газраар 1-6 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар сэрүүсч 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 5-7 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 95 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Гуравдугаар сарын 31-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд баруун, төв, говийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, 2-нд баруун зүгийн нутгаар, 3-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн уулсаар, 2-нд зарим газраар секундэд 12-14 метр, 3-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Тэс голын сав газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 3-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Гэрийн жижүүр
Гэрийн жижүүр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.