Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдлын дийлэнх нь офицерууд руу чиглэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 42 секунд
Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдлын дийлэнх нь офицерууд руу чиглэжээ

Цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдлын дийлэнх нь офицерууд руу чиглэжээ

 

    2015 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагад 4005 өргөдөл гомдол иржээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн алба хаагчаас торууллаа.

 

-Иргэд, байгууллагаас цагдаагийн байгууллага, албан тушаалтанд гаргасан санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар?

 

-Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн албан тушаалтанд 2015 оны эхний 5 сард иргэд, байгууллагаас 4005 санал, өргөдөл, гомдол ирүүлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67 нэгж буюу 1.6 хувиар буурсан байна.

 

Нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдлын 264 буюу 6.6 хувь нь санал, 3688 буюу 92.0 хувь нь өргөдөл, 53 буюу 1.4 хувь нь гомдол байна.

Өргөдөл, гомдлыг утгаар нь авч үзвэл: 565 буюу 14.1 хувь нь ажилд орох, суралцахыг хүссэн, 152 буюу 3.8 хувь нь ажилд дахин орохыг хүссэн, 876 буюу 21.9 хувь нь ажил өөрчлөх, шилжихийг хүссэн, 1117 буюу 27.9 хувь нь захиргааны чөлөө хүссэн, 186 буюу 4.6 хувь нь тэтгэвэр, тэтгэмж, орон сууц хүссэн, 1109 буюу 27.7 хувь нь бусад өргөдөл гомдол байна.

 

Нийт хүлээн авсан санал, өргөдөл, гомдлын 3974 буюу 99.2 хувийг шийдвэрлэж, 37 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

 

-Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт?

 

-2015 оны эхний 5 сард Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 390 өргөдөл, гомдол ирүүлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 78 нэгж буюу 20.0 хувиар өссөн байна.

 

Нийт хүлээн авсан өргөдөл, гомдлын 364 буюу 93.3 хувь нь өргөдөл, 26 буюу 6.7 хувь нь гомдол байна.

 

Иргэд, байгууллагаас цагдаагийн албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг утгаар нь авч үзвэл: 27 буюу 6.9 хувь нь ажилд орох суралцахыг хүссэн, 52 буюу 13.3 хувь нь ажилд дахин орохыг хүссэн, 83 буюу 21.3 хувь нь ажил өөрчлөх, шилжихийг хүссэн, 8 буюу 2.1 хувь нь захиргааны чөлөө хүссэн, 42 буюу 10.8 хувь нь тэтгэвэр, тэтгэмж, орон сууц хүссэн, 178 буюу 45.6 хувь нь бусад өргөдөл, гомдол байна.

 

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын “11-11” төв ирсэн өргөдөл, гомдол, шүүмжэл, санал хүсэлтийн талаар?

 

-2015 оны эхний 5 сарын байдлаар иргэдээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “11-11” төвд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой 227 санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлсний 81 буюу 35.7 хувь нь санал хүсэлт, 97 буюу 42.7 хувь нь гомдол, 38 буюу 16.7 хувь нь талархал, 9 буюу 4.0 хувь нь шүүмжлэл, 2 буюу 0.9 хувь нь өргөдөл байна.

 

Иргэдээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “11-11” төвд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдлийг урьд оны мөн үетэй харьцуулахад 21 нэгж буюу 9.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

 

Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдлийн 195 буюу 85.9 хувийг шийдвэрлэж, 32 буюу 14.1 хувь нь ажиллагаанд байна.

 

- Иргэд, байгууллагаас цагдаагийн алба хаагчтай холбоотой ирүүлсэн өргөдөл, гомдлын талаар?

 

-2015 оны эхний 5 сард иргэд, байгууллагаас цагдаагийн алба хаагчтай холбоотой 664 өргөдөл, гомдол хүлээн авч, 369 алба хаагч холбогдсоны 260 буюу 70.5 хувь нь офицер, 103 буюу 27.9 хувь нь ахлагч бүрэлдэхүүн 6 буюу 1.6 хувь энгийн алба хаагчид байна. Нийт өргөдөл гомдлын 609 буюу 91.7 хувийг барагдуулж, 55 буюу 8.3 хувийн үлдэгдэлтэй байна.

Д.Ундрах /24tsag.mn/

Халагдсан ч гэлээ, жүжигчин А.Ганчимэг хагас нүцгэн зургаараа “алдаршжээ”
Халагдсан ч гэлээ, жүжигчин А.Ганчимэг хагас нүцгэн зургаараа “алдаршжээ”
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.