Өнөөдрийн өрнийн зурхай.
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 41 секунд
Өнөөдрийн өрнийн зурхай.

Өнөөдрийн өрнийн зурхай.

Жинлүүрийнхний хувьд санхүүгийн асуудлаа нэг тийш шийдвэрлэнэ
Хонь - (3/21-4/19) 
Нар болон дэлхий ван хамтарснаар таны тэсвэр тэвчээрийн түвшин үргэлж дээд цэгт байна. Та хийх ажил их байгаа эсэхээс үл  харгалзан хүсвэл хол явж чадна. Гарцаагүй байдалд гаргасан шийдвэрээ хэвээр байлгаж боломжийг ашиглан юу хүсэж байгаагаа өргөжүүл. Өөрийн орон гэр, ажлын өрөөгөө цэвэрлэж ашиглахгүй зүйлсийг хаяж ашиггүй нөхцөл байдлыг орхи. Спорт танд аз жаргалтай мэдрэмж авчирна. Мэргэжлийн хөнгөн атлетикийн тамирчин байвал зохимжтой ба та нарын зарим нь цалин өндөртэй сурталчилгааны ажилтан болно. 

Үхэр - (4/20-5/20) 
Ажил болон хүлээсэн үүрэг тань танаас маш өндөр анхаарал, төвлөрөл, сахилга бат, зохион байгуулалт шаардахыг үгүйсгэх аргагүй. Энэ өдөр та чухал асуудал шийдэх эсвэл алдаагаа засах магадлалтай. Хэт салан задгай байдал гэнэтийн зардал гаргах эсвэл эхэлснээсээ буцахад хүргэж мэднэ. Бизнесийн уулзалт нэлээд хүнд болох бөгөөд ямар ч асуултад хариулж чадахуйц хангалттай баримт сэлт бэлдсэн эсэхээ сайтар шалга. Та ямар ч байсан мэргэжлийн түвшинд ажлаа дуусгаж чадна. 

Ихэр - (5/21-6/21) 
Энэ өдрийн эхний хагаст санаачилга гаргахад сайн. Шинэ санаа гарга. Шинэ ажил найз нөхөдтэй болж магадгүй. Сайн хийвэл амжилт олно. Гараг эрхсийн тааламжгүй байрлал таны хүссэн үр дүнг авчрахгүй нь. Харин ихрийн ордны эмэгтэйчүүдэд албан бичиг хэрэг болон материаллаг үнэт зүйлтэй харьцахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна. Учир нь үүнээс асуудал үүсэж мэдэх нь. Хайр дурлалын холбоо сүлбээндээ шүүмжлэлтэй хандахад таатай. Өөрт тань ирсэн шүүмжлэлийг анзааралгүй бүү өнгөрөө. 

Мэлхий - (6/22-7/22) 
Хэтэрхий бардамнал ба ялимгүй залхуурал нь өнөөдөр авьяас чадвараа гайхуулах боломж гаргахгүй. Таны амиа хичээх, харгис урвагч чанар зэрэг нь олон асуудал үүсгэж мэдэх учир асуудлыг шийдэхдээ болгоомжтой бай. Хоосон найдвар, биелээгүй мөрөөдөл, түншүүдийн замбараагүй харьцаа, эцэг эх үр хүүхэдтэйгээ муудалцах таагүй өдөр. Биеийн эрүүл мэнд ч муу байна. Үсээ бүү засуул. Хүнд хоол бүү ид. Согтууруулах ундаа бүү хэтрүүл. Турахад ердийнхөөс илүү хүнд байх болно. 

Арслан - (7/23-8/22) 
Эрч хүч дүүрэн хүсэл мөрөөдлөө биелүүлэх санаа оноо ихтэй байна. Үүнийгээ ч эргэн тойрныхондоо харуулна. Тэвчээргүй байдал, мартамтгай, өндөр шаардлагатай, хувиа хичээсэн зангуудаас зайлсхий. Өөрийн далд ухамсартаа итгэ яагаад гэвэл далд ухамсар хэзээ ч таныг хуурахгүй. Та өөрийн ажилладаг байгууллага болон хамтран ажиллагсдадаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд таны бүтээлч чадвар таныг болон хамт ажилладаг хүмүүсийг тань гайхшируулах болно. 

Охин - (8/23-9/22) 
Өөрийн байр сууриа бэхжүүлэхэд таатай өдөр. Таны гадаад хүйтэн төрхийн цаана нуугдсан мэдрэмтгий, эмзэг байдал зорилгодоо хүрэхэд саад учруулах бололтой. Эрүүл ухаантай зөв бодол болон оновчтой зөв тооцоолол нь ажил мэргэжлийн салбарт гаргаж болох ноцтой алдаа дутагдлуудаас таныг сэрэмжлүүлэн сэргийлнэ. Санаачлагатай, шаргуу бай. Найз нөхдийнхөө тусламжид найд. Эс тэгвээс амжилт олох нь бараг тэгтэй тэнцүү байна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Түр зуурын чанартай зарим саатлууд амьдралын ердийн горимд тань учирна. Аливаа асуудлыг шийдэхэд өдөртөө сайн байх боловч оройдоо тааруу байна. Өглөөгүүр бүү яар. Эргэн тойрныхноо ч бүү яаруул. Шийдвэрээ сайн бодож байж гаргавал хамтын ажиллагаа үр дүнтэй байх болно. Таны эргэлзэж байсан бүхэн өнөөдөр тайлагдах бөгөөд үүний үр дүнд энгийн байх болно. Ажил хэрэгч Жинлүүрийнхний хувьд санхүүгийн асуудлаа нэг тийш шийдвэрлэнэ. Өөрийгөө хуурахыг бүү зөвшөөр 

Хилэнц - (10/23-11/21) 
Курс эмчилгээ эхлэх, өөртөө анхаарал тавих зэрэгт таатай өдөр тохионо. Биеийн тамирын дасгал, халуун уур, гоо сайханд орох зэрэг нь танд гайхалтай үр дүнгээ өгөх болно. Шинэ нээлт хийх, идэвхитэй тэмцэх цаг ирлээ. Таны үйл хөдлөл эрс шийдмэг байх ёстой. Зарчмын бус маргаан мэтгэлцээн, шалихгүй хэрүүлээс зайлсхий гэж гараг эрхэс танд зөвлөж байна. Түргэн зангаасаа болж, мөн сэтгэлийн хөдөлгөөнөө бариагүйгээс хайртай хүн, эргэн тойрны хүмүүстэй зөрчилдөх магадлалтай. 

Нум - (11/22-12/21) 
Маш их ажилтай боловч их хэрүүл маргаантай өдөр. Олонх нь үүссэн хүндрэлүүдийг гялс даван туулах болно. Хүндрэлтэй асуудлын талаар ярилцахад дуугүй бүү бай. Тайван байдлаар эсрэг талынхаа хүнд энэ тухай хэл Хуучны сайн танилтайгаа уулзана. Архи дарснаас хол бай. Ангийн гаралтай хоол хүнс өнөөдөр хэрэглэхгүй байхыг танд одод сануулж байна. 

Матар - (12/22-1/19) 
Эргэн тойрныхонтойгоо муудалцах магадлалтай. Залуу матрууд хуримтлагдсан бэрхшээлүүдээ нэлээд хүч заран байж даван туулна. Үүнд хамаатнуудтайгаа харилцаагаа сайжруулах асуудлууд ч багтана. Олонх нь хүлээж байсан зүйлдээ урам хугарна. Бат бөх бус харьцаатай хосууд салах магадлалтай. Та бусдын сонирхлыг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Та байнга л үзэсгэлэнтэй харагддаг учраас сайхан харагдах нь тийм ч хэцүү биш байх болно. 

Бумба - (1/20-2/18) 
Өнөөдөр та ямар нэгэн эд зүйл юм уу хүнд шунан тэмүүлэх болно. Ингэхдээ тухайн агшинд таны сонирхлыг юу татаж байгаагаас хамааран санаа бодлоо өөрчилнө. Та өөрийгөө үр бүтээлчээр харуулж чадна. Өөрийгөө байгаагаар нь хүлээн ав. Хамаатан садан дотнын найз нөхөдтэйгөө анхаарал болгоомжтой харилцаарай, магадгүй үл ойлголцолд хүрч болзошгүй. Хэн нэгнийг уучлах эсвэл сэтгэл хөдлөлөө уян байлгах нь шинэ өндөрлөг рүү хүрэх энергиэ хадгалж байна гэсэн үг. 

Загас - (2/19-3/20) 
Дотнын хүмүүсийн дэмжлэг зээл авч үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанаас ашиг олох өдөр. Байшин, зуслан худалдан авах шинэ газар нүүж очиход тохиромжтой. Шинэ танилтай болж түүнээс өөртөө дутагдаж байсан шинэ санааг олж авах болно. Энэ өдөр бусад өдрүүдээс бага зүйл шийдвэрлэх бөгөөд үүнд та сэтгэл дундуур байна. Хуулийн салбарт ажиллагсад өнөөдөр хэн нэгнээс доромжлол хүлээн авбал түүнийг гэм хоргүй бол зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөхийг сануулж байна. 

 

Ш.Батхүү, С.Баяр нарын гайгаар 109 сая ам.долларын өр нэхэгдэх нь ээ
Ш.Батхүү, С.Баяр нарын гайгаар 109 сая ам.долларын өр нэхэгдэх нь ээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.