Ш.Батхүү, С.Баяр нарын гайгаар 109 сая ам.долларын өр нэхэгдэх нь ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 24 секунд
Ш.Батхүү, С.Баяр нарын гайгаар 109 сая ам.долларын өр нэхэгдэх нь ээ

Ш.Батхүү, С.Баяр нарын гайгаар 109 сая ам.долларын өр нэхэгдэх нь ээ

“Жаст групп” ХХК-ний захирал  Ш.Батхүүгийн хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж  байна.  Түүний эзэмшилд байсан “Хадгаламж” банкыг  Төрийн банканд нэгтгэх үеэр  5.4 тэрбум төгрөг, 470 мянга орчим ам.доллар сох дутсан байв.  Энэ нь банкны  гүйлгээний орлого, зарлагын зарим мэдээллийг  Ш.Батхүү болон хамтрагчид нь устгасантай холбоотой юм. Банкны хуулийг ноцтойгоор зөрчиж, ийм их хэмжээний хохирол учруулсан хэргийг  Эрдэнэт үйлдвэр, төмөр замыг барьцаалан гадаадаас зээлдсэн  зэрэг хэргүүдтэй нь хамтатган мөрдөн шалгаж байна. Эдгээрээс  Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онд 109 сая ам.долларын зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг барьцаалж, зээлийн баталгаа гаргуулахдаа баримт бичиг, тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн  гэж анх мэдээлсэн нь   учрыг ойлгох зарим хүмүүсийн гайхлыг төрүүлж байлаа. Английн “Стандарт” банк бол өнөөгийн Монголд элбэг тааралдах захын нэг муу хулхи компани биш. Шалгуур, хяналт, баталгаа өндөртэй. Өөрөөр хэлбэл,  дэлхийн жишигт нийцсэн банк. Тус банкны удирдлага Ш.Батхүүгийн хэргийг сонсмогцоо зээлийн төлбөрөө хуулийн дагуу олж  авахын тулд  Лондонгийн арбитрын шүүхэд хандсан байна. Монголын тал буюу тухайн үед Засгийн газрыг толгойлж байсан С.Баяр  “Жаст”-ын Ш.Батхүүд зээлийн баталгаа  өгөхөд дэмжлэг үзүүлсэн гэх бөгөөд  арбитрын шүүхийн шийдвэр “Стандарт” банкны талд  гарах магадлал өндөртэй  ажээ. Арбитрын шүүх хуралдаан нь ирэх сарын эхээр болох бололтой.  Эх сурвалжуудын хэлж байгаагаар бол эцсийн дүнд манай Засгийн газар Ш.Батхүү, С.Баяр нарын балгаар тавьсан тэрхүү зээлийн 109 сая ам.долларыг төлж таарах нь ээ. Ш.Батхүү өнгөрсөн онд Хадгаламж банкаа Төрийн банканд нийлүүлчихээд сэтгүүлчидтэй уулзахдаа “Би С.Баяртай их ойр дотно харилцаатай явж ирсэн” гэснийг уншигчид санах биз ээ.

Б.Отгонбаяр Эх сурвалж: Tumen.mn

“Оюу толгой”-н хэрэг АНУ-гийн шүүх дээр сэргэвэл хэн, хэн татагдах вэ?
“Оюу толгой”-н хэрэг АНУ-гийн шүүх дээр сэргэвэл хэн, хэн татагдах вэ?
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.