“Оюу толгой”-н хэрэг АНУ-гийн шүүх дээр сэргэвэл хэн, хэн татагдах вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 3 секунд
“Оюу толгой”-н хэрэг АНУ-гийн шүүх дээр сэргэвэл хэн, хэн татагдах вэ?

“Оюу толгой”-н хэрэг АНУ-гийн шүүх дээр сэргэвэл хэн, хэн татагдах вэ?

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгой төслийг Монголд ашигтай болгохыг шаардаж 5 хоног өлсгөлөн зарлаж байж Засгийн газрыг хөдөлгөлөө.

Ерөнхий сайдын чиглэл өгсний дагуу Оюу толгойн асуудлаар Монголын талаас АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргаад байсан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлтийг "Кинг энд спалдинг” хуулийн фирм рүү явуулжээ.

Уг албан бичигт:

1. Прокурорын газраас Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой төсөлтэй холбоотой авлигал авсныг тогтоолгохоор гаргасан анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн ажиллагааг дэмжиж Монгол Улсын эрх ашгийг хамгаалан ажиллах,

2. ХЗДХ-н сайд Х.Нямбаатар өчигдөр / 2021.01.29/ АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлтийг МУ-ын Ерөнхий прокурорын газар уламжилж буйгаа “Кинг энд спалдинг” хуулийн фирм рүү явуулав

3. 2021.01.21 ны 11:00 цагт болохоор төлөвлөж байсан ч цуцлагдсан Шүүх хуралдааныг аливаа өөрчлөлтгүй сэргээж хуралдуулах.

4. АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд үргэлжилж байсан маргааныг Монгол Улсын хэн гэдэг эрх бүхий албан тушаалтны чиглэл шийдвэрийг үндэслэн татан авч зогсоосон талаар мэдээллийг УИХ-ын нэр бүхий гишүүдээс тодруулах хүсэлтыг Монгол Улсын Засгийн газарт гаргаж энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг явуулав

5. МУ-ын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд "АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх, мөн Нэхэмжлэлийн шаардлагыг зохих журмын дагуу аливаа өөрчлөлтгүй сэргээж, төлөвлөж байсан шүүх хуралдааныг хуралдах " тухай албан бичгийг ХЗДХ-н сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Нямбаатар явуулав хэмээн С.Ганбаатар мэдэгдээд байгаа.

Ямартаа ч Оюу толгой төсөлтэй холбоотой асуудал ирэх өдрүүдэд хөндөгдөж, хаврын халуун сэдэв байх нь тодорхой болж байна. Түүгээр зогсохгүй төсөлд холбоотой, бүр тодруулбал авлига авсан томоохон албан тушаалтнууд ч тодорхой болж мэдэх нь.

Олон нийт мэдэж байгаагаар бол Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй 10 гаруй төрийн өндөр албан тушаалтнууд энэ төсөл дээр албан тушлааны хэрэгтэн болсон нь тодорхой болоод байгаа.

Тэгвэл эдгээр хүмүүс дээр нэмэгдэж хэний хууль бус ажиллагаа илрэх вэ гэдэг асуудал энэ үйл явцаас урган гарч байна. Чухам хэн болох нь тун удахгүй тодорхой болохоор байна.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Гурван агаарын хөлгийг зэрэг сумлах боломжтой шатахуун хангамжийн байгууламжийг нээлээ
Гурван агаарын хөлгийг зэрэг сумлах боломжтой шатахуун хангамжийн байгууламжийг нээлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.