Хятадад авлигын хэргээр 14 генералыг баривчлан ял тулгаж эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 0 секунд
Хятадад авлигын хэргээр 14 генералыг баривчлан ял тулгаж эхэлжээ

Хятадад авлигын хэргээр 14 генералыг баривчлан ял тулгаж эхэлжээ

 

Хятад улс авлигын хэрэгтэй тууштай тэмцэж байгааг дэлхий нийтээрээ талархан харж байгаа ч хүний эрхийн байгууллагууд хүний эрх, эрх чөлөөнд халдах вий гэсэн эмзэглэлтэй байдаг билээ.

Хамгийн сүүл авлигын хэргээр тэрбумтнаа цаазаар авсан нь дэлхий даяар шуугиулсан билээ. Тэгвэл эрх мэдлээ урвуулан ашиглаж, авлига авсан хэргээр 14 генералыг баривчилж эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцааж эхэлжээ. Өчигдөр авлигын хэрэгтнүүд болох генералуудын нэрсийг Синьхуа агентлагаар цацсан байна.

Генералуудын ихэнх нь цэргийн тойргийн командлагч нар бөгөөд тэдний дунд ХКН-ын улстөрийн товчооны гишүүд хүртэл байгаа юм. Тэдний ихэнх нь хөрөнгөө хураалгах, олон жилийн ял сонсох магадлалтай бөгөөд зарим нь бүх насаараа хоригдох ял сонсох гэнэ.

Н.Төгс

Эх сурвалж: Bataar.mn

Б.Мөнхсоёл: Өмнөхөө төлөөгүй байж өрөө тэлээд байж болохгүй
Б.Мөнхсоёл: Өмнөхөө төлөөгүй байж өрөө тэлээд байж болохгүй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.