Дуудлагаар худалдах төрийн өмчит компаниудын нэр тодорч эхэллээ -
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 53 секунд
Дуудлагаар худалдах төрийн өмчит компаниудын нэр тодорч эхэллээ -

Дуудлагаар худалдах төрийн өмчит компаниудын нэр тодорч эхэллээ -

Төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжийн барилга, байгууламжийг дуудлага худалдаанд оруулах талаар сүүлийн жилүүдэд ярих болсон. Тэгвэл энэ онд нийтдээ 30 орчим барилга байгууламжийг дуудлагаар худалдана гэдгийг Төрийн өмчийн хороо /ТӨХ/-ноос мэдээлж байгаа. ТӨХ-ноос ашиглалтгүй байгаа болон ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан төрд данстай үл хөдлөх хөрөнгийн судалгаа, жагсаалтыг гаргаж эхэлжээ. Одоогийн байд лаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 441 дүгээр ангийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийх үнэлгээчнийг сонгон шалгаруулж байгаа аж. Уг сонгон шалгаруулалтад 14 иргэн санал ирүүлжээ. Мөн хүүхдийн эмнэлэг барих хөрөнгө босгох зорилгоор Засгийн газрын Х байрыг дуудлага худалдаанд оруулна гэсэн эх сурвалжийн мэдээлэл ч байна. Уг барилгын үнэлгээг тогтоох үнэлгээчнийг сонгон шалгаруулахаар зар түгээгээд байгаа гэнэ. 
 

Түүнчлэн энэ онд Барилгын Поли тех- никийн коллежийн дадлагын газрын ба рил гыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах асуудлыг Засгийн газарт тавих гэж байгааг ТӨХ-ны мэргэжилтэн Д.Эрэвгийлхам хэллээ. Түүнээс дуудлага худалдааг хэзээ зохион байгуулах, хэдэн төгрөгийн үнэлэмжээр хувьчлахыг тодруулахад “Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдээгүй. Тиймээс дуудлага худалдаа хэзээнээс эхлэх, хэдэн төгрөгөөр зарах талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ямар ч байсан дуудлага худалдаанд оруулах боломжтой барилгуудыг бид нэрлэсэн. Засгийн газрын хуралдаанаар эдгээр барилгыг дуудлага худалдаанд оруулах шаардлагатай гэвэл үүрэг даалгаврыг нь биелүүлнэ” гэх мэдээллийг өгсөн юм. Нэг үгээр хэлбэл, төрийн өмчид байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжийн зарим барилгыг ийнхүү хувьчлахаар ярилцаж эхэллээ. Дээрх барилгуудын хувьчлалыг ямар байдлаар явуулах талаар “ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг цаашид тогтвортой ажиллуулаад явах хувийн компанудыг судалж байна. МИАТ, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Мэдээлэл холбооны сүлжээ компани зэрэг нийт 20 гаруй байгууллага бий. Төрийн өмчит компаниудын ихэнх нь 100 хувь төрийн мэдэлд байдаг. Төрийн эзэмших хувийг бууруулж, төрд 34 хувийг үлдээж, 66 хувийг тухайн компани, хүн ард руу чиглэсэн байдлаар хувьчлах бодолтой байгаа” гэж байсан. Ингээд энэ онд дуудлага худалдаанд оруулахаар нэрсийг нь гаргасан төрийн өмчийн барилга байгууламжийн нэрсийг сонирхуулъя. Бүрэн хувьчлагдах хуулийн этгээдүүд Дараахь 13 төрийн өмчит компанийг бүрэн хувьчлах юм. Ингэхдээ нээлттэй дуудлага худалдаа болон уралдаант шалгаруулалтаар хувьчлах ажээ. 
 

1.“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийг өргөт гөх, техник, технологийг шинэчлэх, зардал буу руулах, үйлчилгээний шуурхай найдвартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалга руулалтын аргаар үндэсний компанид хувьчлах; 
 

2.“Багануур, Зүүн өмнөд бүсийн цахил- гаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувь цаат компанийг өргөтгөх, техник, техно логийг шинэчлэх, зардал бууруулах, үйл чил гээний шуурхай, найд вартай байдлыг хангах зорилгоор нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчлах 

3.“Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийн газрыг нээлттэй дуудлага худал- даагаар худалдах 
 

4.“Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат ком панийг үйл ажиллагааных нь чиг лэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр нээлт- тэй урал даант шалгаруулалтын аргаар хувьчлах 
 

5.“Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тө рийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэм шигчдэд санал болгож, тат- галзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах 
 

6.“Авто импекс” хувьцаат компанийн тө- рийн эзэмшлийн хувьцааг бусад хувьцаа эзэм шигчдэд санал болгож, татгалзсан то хиолдолд төрийн эзэмшил хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих 
 

7.“Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувь цаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан арилжих 
 

8.“Монсам” төрийн өмчийн оролцоотой хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувь цааг нээлттэй дууд лагын худал даа- гаар худалдах 
 

9.“Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нээлт тэй дуудлагын ху- дал даагаар худалдах 
 

10. Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлд- вэрлэлийн корпо рацийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөх цөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалт тай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах 
 

11.“Эрчим” корпорацийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах 
 

12.“Армоно” корпорацийг үйл ажил- лагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөл- тэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгалзан зөвхөн салбарын эрдэмтэн, судлаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах 
 

13.Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийг үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй нөхцөлтэйгөөр оюуны өмчийн үнэлгээг харгал зан зөвхөн салбарын эрдэмтэн, суд лаачдын багт хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах Төрийн эзэмшлийн хувь хэмжээг ингэж бууруулна 
 

 

1.“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн бүтцийг өөрчлөн зохион байгуулж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хувийг үе шаттайгаар стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжих 
 

2.“Тариалан эрхлэлтийг дэмжих сан” / төрийн өмчит үйлдвэрийн газар/-г компанийн хэлбэрт шилжүүлж, компанийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг үе шаттайгаар хувьчлах 
 

3.“Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, нийт хувьцааны 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг Монголын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжих 

4.“Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувьтай тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих 
 

5.“МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 49 хүртэлх хувийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах 
 

6.“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг 34 хувь байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гарган хөрөнгө оруулагчдыг татах; 
 

7.“Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай ком- панийн 34-өөс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгаж, 66 хүртэлх хувийг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үе шаттайгаар хувьчлах; 
 

8.“Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн 20 хүртэл хувьд ногдох хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр арилжих 
 

9.“Багануур” хувьцаат компанийн нийт хувьцааны 51-ээс доошгүй хувийг төрийн эзэмшилд байлгах хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, Монголын хөрөнгийн биржээр арилжих Төрийн өмчит нийт 32 аж ахуй нэгжийг хувьчилна. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хуулинд зааснаар дээрх 22 аж ахуй нэгжийн 13-ыг нь бүрэн хувьчилж, есийнх нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг бууруулах юм. Харин одоогоор нэрс нь эцэслэн тодорхой болоогүй хэдэн байгууллагыг нэмж магадгүй хэмээн албаны эх сурвалж хэлсэн юм. 

 

С.ИЧИНХОРЛОО

Эх сурвалж: Монголын үнэн

 

 

 

Алтан гадастай анхны фитнесс мисс Б.Сугарсүрэнгийн “шүтээн”
Алтан гадастай анхны фитнесс мисс Б.Сугарсүрэнгийн “шүтээн”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.