Алтан гадастай анхны фитнесс мисс Б.Сугарсүрэнгийн “шүтээн”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 28 секунд
Алтан гадастай анхны фитнесс мисс Б.Сугарсүрэнгийн “шүтээн”

Алтан гадастай анхны фитнесс мисс Б.Сугарсүрэнгийн “шүтээн”

 

Монголын анхны бодибилдингийн эмэгтэй тамирчдын нэг, анхны фитнесс мисс, анхны Олон улсын хэмжээний мастер бүсгүй бол Б.Сугарсүрэн билээ. Тэрбээр мөн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, Зүүн Азийн аваргын алт, мөнгөн медальт, Монгол Улсын хошой аварга зэрэг олон шагналын эзэн юм. Монголын эмэгтэй тамирчдыг дасгалжуулан олон улсын тэмцээнд бэлтгэж, А зэрэглэлийн шүүгчийн эрхтэйгээр томоохон тэмцээнүүдэд оролцдог Б.Сугарсүрэн өнгөрсөн жил төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан.

Анх зургаан настайгаасаа эхлэн уран сайхны гимнастикаар хичээллэж эхэлсэн тамирчин бүсгүй маань ОХУ-ын Москва хотод арван жилийн боловсрол эзэмшсэн ажээ. Туркт багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөнийхөө дараа тэрбээр эх орондоо ирж МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийг мөн энэ чиглэлээр суралцаж төгсчээ. Багаасаа хатуужил гэдэг зүйлийг яс махандаа тултал мэдэрсэн гэдгээ нуудаггүй Б.Сугарсүрэн 2000 оноос бодибилдинг, фитнессийн спортоор хичээллэж эхэлсэн гэнэ. Гэхдээ энэ спортыг сонирхох болсон нь ч их учиртай. 1994 онд Москвад хотод алдарт дуучин Мадонна тоглолтоо хийсэн бөгөөд түүний биеийг хараад “Одоогийн залуусын адил булчинтай эмэгтэй хүн ямар гоё юм бэ” гэсэн сониуч бодолд автаж байсан гэдэг. Тиймдээ ч, дуучин бүсгүй шиг биетэй болохын тулд фитнессээр хичээллэхээр шийдсэн Б.Сугарсүрэн 2004 онд Европын бодифитнесс мисс болсон түүхтэй.

“Энэ бүхний дараа өөрийгөө харсан чинь юун Мадонна, түүнээс "аймаар" боди болчихсон байсан. Маш их хөдөлмөр гаргаж бэлтгэл хийдэг байсан болохоор анхны тэмцээнд ороод Европын мисс, дараа нь Турк улсын бодифитнесс мисс болсон. Хаалттай оронд Монгол охин түрүүлнэ гэдэг үнэхээр ховор завшаан. Түүнээсээ их урам авч энэ чиглэлээр тууштай хичээллэх болсон доо” хэмээн тэрбээр нэгэн ярилцлагадаа дурсчээ.

Б.Содон

PHOTONEWS.MN

 
Таньд манай мэдээ, мэдээлэл сайт таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй
Японы эрэг орчимд хөлөг онгоц живжээ
Японы эрэг орчимд хөлөг онгоц живжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.