Засаг дарга Л.Ганболдын 10 “хувьдсан” 10 сая төгрөгөөр Хөвсгөлийн МАН-ын хороо цалингаа тавьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 16 секунд
Засаг дарга Л.Ганболдын 10 “хувьдсан” 10 сая төгрөгөөр Хөвсгөлийн МАН-ын хороо цалингаа тавьжээ

Засаг дарга Л.Ганболдын 10 “хувьдсан” 10 сая төгрөгөөр Хөвсгөлийн МАН-ын хороо цалингаа тавьжээ

Хоймор нутагтангуудын Засаг дарга асан Л.Ганболд болон “Батжин-Ундрах” компанийн захирал Ө.Батцэнгэл нарын 10 сая төгрөгийн авлигал “өгсөн, өгөөгүй” гэх хэргийг өнгөрсөн жил шүүхээр шийдсэн. Хэргийн тухайд компаний захирлын мэдүүлсэнээр 10 хувийн явдал болжээ. Түүний компани Ханх сумын ЗДТГ-ын барилгын 1,2 тэрбумын тендерт “Хөвсгөл Баянчандмань”-тай өрсөлдөөд ялжээ. Дараахан нь аймгийн Засаг даргатай уулзахад цаасан дээр “10 хувь өгвөл тухайн тендерийг танай дээр шалгаруулаад явна, өгөхгүй бол тендерийг хүчингүй болно” гэж бичсэнээ үзүүлжээ. Ердөө маргааш нь гэрээ хийж баталгаагаа байрлуулахыг шаардахад 57 сая төгрөг байршуулаад гэрээ хийгдсэн. Хэд хоногийн дараа ахин Засаг даргатай уулзахад энэ удаад бичгээр бус амаараа “чи баталгаагаа өгчихвөл чиний цаашдийн ажил зам чинь дурайгаад л явчихна” гэсэн нь өнөөх л 10 хувь байжээ. Ингээд арга буюу банкнаас тендерийн баталгааны мөнгөө буцааж аваад 10 саяыг бэлдээд залгажээ. Засаг даргатан “Жаргалан” эмнэлэг дээр дуудаад ирэхэд нь “энэ хүн рүү яриад мөнгөө аваачаад өгчих” гээд утасны дугаар өгсөн. Залгахад өнөөх хүн нь аймгийн МАН-ын байранд дуудсан байна. Тэр хүн нь аймгийн МАН-ын хорооны дэд дарга Л.Амарболд гарч ирж мөнгийг аваад нягтлан бодогч Гэрэлчулуунд зардалдаа хэрэглэ гээд өгчээ. Бөөн бэлэн мөнгөтэй болсон нягтлан хамгийн түрүүнд 2,1 саяар цалин тавьсан. 2,4 саяар нь халаалт тогны төлбөрөө төлжээ. Үлдсэнийг нь Ерөнхий сайдын нэрэмжит тэмцээний зардалд хэрэглээд дуусгасан гэнэ. Удалгүй Улаанбаатар хотын “Лидер компекс коннект” компаниас 10 сая төгрөгийн хандив оржээ. Энэ хандивыг дэд дарга “өглөгтөө” буцаан авчээ. 10 саяын авлигалын хэрэг мандахад аймгийн МАН-ын хороонд аудитын шалгалт ороход санхүүгийн тайланд нь “Батжин-Ундрах” компаниас өгсөн хандивын мэдээлэл байхгүй байжээ. Өгсөн 10 сая төгрөг нь ийм замыг туулж байхад Ө.Батцэнгэлийн компанийн байдал хүндэрчээ. Ажил эрхлэх зөвшөөрөл гарсаны дараа барилгын материалаа Ханх сум руу зөөж байтал тендерийн баталгааны мөнгөө буцааж татсан шалтгаанаар гэрээ нь цуцлагджээ. Сандарсан захирал Засаг даргатантай уулзахад “гэрээ цуцлагдсан юм чинь одоо яахав дээ, энэ тендерт Батцогтын компани шалгарсан, би чиний хохирлыг Батцогтын компаниар барагдуулж өгье” гэсэн гэнэ. Тендерийг нь авсан Батцогт “чиний хөөцөлдөөд байгаа орон сууцны газрыг би шийдэж өгье, чи шүүх цагдаа гээд яахав” гэж хэсэгтээ хуурчээ. Газар бүтээхийг нь хүлээж суух зуурт Батцогтын компани барилгын ажлаа эхлүүлээгүй мөртлөө гүйцэтгэлийн 600 сая төгрөг гаргуулан авсаныг мэдээд гайхжээ. Мөрөн хотод орон сууцны шинэ хороолол барихаар газар хөөцөөлдөж байсан “Батжин-Ундрах” компаний захирал “Засаг дарга надаас гурван өрөө байр гурван ширхэг дээр нь 20 ширхэг байрыг мкв-ийг нэг сая төгрөгөөр өг, үүнийг өгвөл газрыг чинь шийдэж өгнө. Харин өгөхгүй бол газрыг чинь шийдэж өгөхгүй гэж хэлээд хясан боогдуулсан учраас түүний нэхсэн зүйлүүдийг өгье гэж хэлсэн” гэж мэдүүлжээ. Экс Засаг дарга 10 сая төгрөгийг өөртөө аваагүй намдаа өгсөн гэж мэдүүлсэн ч шүүх буруутайд тооцож 39 сая, компанийн захирлыг гурван сая төгрөгөөр торгожээ.

Л.Наранбаатар: Жиргээгээр асуулт асуусны төлөө надад эрүүгийн ял тулгасан дүгнэлт өгсөн
Л.Наранбаатар: Жиргээгээр асуулт асуусны төлөө надад эрүүгийн ял тулгасан дүгнэлт өгсөн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.