Л.Наранбаатар: Жиргээгээр асуулт асуусны төлөө надад эрүүгийн ял тулгасан дүгнэлт өгсөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 14 секунд
Л.Наранбаатар: Жиргээгээр асуулт асуусны төлөө надад эрүүгийн ял тулгасан дүгнэлт өгсөн

Л.Наранбаатар: Жиргээгээр асуулт асуусны төлөө надад эрүүгийн ял тулгасан дүгнэлт өгсөн

Л.Наранбаатар: Жиргээгээр асуулт асуусны төлөө надад эрүүгийн ял тулгасан дүгнэлт өгсөн
Өнгөрсөн онд  Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооны гишүүдийг сонгох сонгууль  болж, тус аймгийн  АН-ын шинэчлэх хөдөлгөөний тэргүүн Л.Наранбаатар Дарханы АН-ын даргаар сонгогдсон байдаг. Тухайн үед шинээр бүрэлдсэн  намын хорооны  гишүүдийн дийлэнх нь дээд боловсролтой, залуу үеийн төлөөлөл болсон гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа гарч байв. 

 Энэ нь Дархан-Уул  аймгийн АН-ын түүхэнд  нэгэн шинэ хуудас боллоо хэмээн ажиглагчид болон гишүүд, дэмжигчид сайшаасан байдаг. Гэсэн хэдий ч Дарханы АН хоёр тамга, хоёр намын үүртэй гэсэн хэл ам гарч жагсаал цуглаан болж, Л.Наранбаатар “З.Энхболд намын дарга болоод жагсаалтаар УИХ-ийн гишүүн болох боломж нь дахин нээгдсэн. Одоо л нэг манай аймгийн намыг үймүүлэхээ болих байх гэтэл бүр эсрэгээрээ боллоо. Бидний зүгээс З.Энхболдыг дэмжиж байсан. 2016 оны сонгуульд Дарханаас нэр дэвшвэл нэг ч гэсэн УИХ-ын гишүүний дэмжлэг аймагт маань ирнэ дээ гэж бодож байлаа. Хүмүүс З.Энхболд даргыг шударга, зарчимч гэж боддог. Энэ шударга байдлаа эхлээд ардчилсан намдаа үзүүлж, манлайлах хэрэгтэй. Үгүй бол огцрох ёстой” хэмээн мэдэгдэж байсан. 

Тэгвэл өчигдөр болсон АН-ын 25 жилийн ойн хурлын үеэр З.Энхболдыг үг хэлэх үеэр залуус уриа лоозон барьсан ч түүнийг нь урж тасдан, хөөж гаргасан нь нэлээд шуугиан болоод байгаа энэ үед Л.Наранбаатар “Твиттер” хуудсаар дамжуулан З.Энхболдод баярын “мэндчилгээ” дэвшүүлэв. Ингэхдээ тэрбээр “Сайн уу? @enkhboldz танаас жиргээгээр асуулт асуусны төлөө надад эрүүгийн ял тулгасан дүгнэлт өгсөн байгаа. Ардчилсан намын баярын мэнд хүргэе” хэмээн бичжээ. Ямартай ч жил гаруйн өмнөөс эхлэлтэй энэ асуудал намжаагүй байгаа бололтой. 
 
С.НАРАН 

Эх сурвалж http://www.info.mn

640 ХҮҮХДИЙН ШИНЭ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА
640 ХҮҮХДИЙН ШИНЭ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.