Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан гэдсэндээ хөлөө жийлцэж, “нууц” гэрээгээ улам ил болгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 47 секунд
 Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан гэдсэндээ хөлөө жийлцэж, “нууц”  гэрээгээ улам ил болгов

Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан гэдсэндээ хөлөө жийлцэж, “нууц” гэрээгээ улам ил болгов

Сонгинохайрхан дүүргийн АН-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнгөрсөн жилүүдэд тус дүүргийн АН-д ажиллаж байхдаа сонгуулийн үеэр МАН-тай “нууц” гэрээ хийсэн тухай зарим гишүүдийнхээ зүгээс олон нийтэд цацсан мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Ингэхдээ “нууц гэрээ”-г харин  үгүйсгэсэнгүй. Тэр бүү хэл орон нутгийн сонгуулийн өмнөхөн Сонгинохайрхан дүүргийн  АН-аас Пүрэвбаатар гэгч нь Туул гол дээр очиж МАН-ынхантай уг гэрээг хийсэн гэж байлаа. Мөн энэ нь  АН-ын дарга асан Н.Алтанхуягийн явуургүй үйл ажиллагаатай холбоотой гэдгийг онцлов. Н.Алтанхуягийн тойрон хүрээлэгчдийн дундаас  хамаатнууд нь гол хор найруулгыг зохион байгуулдаг гэж тэд бас хэллээ. Тэдгээр хамаатнуудаас  нь  9 хүн Сонгинохайрхан дүүргийн АН-ын удирдах албан тушаалуудад ажилладаг юм байна. Тухайлбал, тэдний яриагаар  тэрхүү “нууц” гэрээ байгуулсан гэх Пүрэвбаатар, хүргэн Г.Дэнзэн, хамаатан Дарханцэцэг мэтийн хүмүүс нь намаа хагалан бутаргах Н.Алтанхуягийн үйл хэргийг  гүйцэлдүүлдэг ажээ.

Тэгвэл өчигдөр олон нийтийн мэдээллийн  хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн АН-ын П.Ариунболд, М.Мөнхбаатар, Д.Ганболд нар “Бид өнгөрсөн долоо хоногт “нууц” гэрээг нь гартаа орууллаа. 2012 оны 10 дугаар сарын 24-нд баталсан энэ гэрээнд МАН-ын Дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гарын үсэг зурсан. Энэхүү гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын 34 албан тушаалын авч, хуваах талаар тусгасан байсан. Ийм гэрээг одоо болтол бид мэдээгүй байж. Л.Эрхэмбаяр ийм гэрээг байгуулсан ” гэсэн байв.

Гэтэл өнөөдөр тийнхүү эсрэгээр болж, Сонгинохайрхан дүүргийн АН-ын дэд дарга О.Алтанзул, Ч.Билэгсайхан, Ч.Бямбажав зэрэг хүмүүс нь уг “нууц” гэрээний асуудлыг Л.Эрхэмбаяраас холдуулж, “Н.Алтанхуягийнхан” гээд байгаа нь тус намын дотоод зодоон ямархуу хэмжээнд хүрсэнийг харуулж буй аж. Гэхдээ “нууц” гэрээ хийсэн нь  хийсэн л юм байна. Үүнээс үзэхэд сонгуульд хоёр том намынхан  ингэж албан тушаалын  “наймаа үсэргэсэн” болж таараад байгаа бөгөөд адаг сүүлд нь үүнээс болоод одоо АН-ынхан нь гэдсэндээ хөл жийлцэхэд хүрчээ. 

Б.Отгон

Эх сурвалж: Tumen.mn

Хэн, хаана нэр дэвших вэ: Сүхбаатар, Багануур дүүрэг
Хэн, хаана нэр дэвших вэ: Сүхбаатар, Багануур дүүрэг
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.