Д.Амарбаясгалан : Үндэслэлгүй дүгнэлт гаргасан Нүүрсний сонсголын шинжээчийг шүүхэд өгсөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 10 секунд
Д.Амарбаясгалан : Үндэслэлгүй дүгнэлт гаргасан Нүүрсний сонсголын шинжээчийг шүүхэд өгсөн

Д.Амарбаясгалан : Үндэслэлгүй дүгнэлт гаргасан Нүүрсний сонсголын шинжээчийг шүүхэд өгсөн

Өнгөрсөн онд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ахлан Нүүрсний сонсгол явуулсан. Энэ сонсголоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотойгоор “Админерал” компанийн 440 их наяд төгрөгийн нүүрс борлуулах эрхийн тухай яригдсан. Тодруулбал “Эрдэнэс тавантолгой” ХК нь уг нүүрсийг борлуулах эрхийг зөвхөн нэг компанид өгсөн гэсэн. Үүнтэй холбоогоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нь ““Бортээгийн ордтой холбоотой нэлээн сайн найруулсан маш ядруухан зохиолтой, гүтгэлгийн ажил явсан. Би болоод миний гэр бүл уул уурхай болон борлуулалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Өмнө нь би энэ талаар хэлж байсан. Гүтгэлгийн эсрэг хуулийн байгууллагад хандаад явж байгаа. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргаар 2020 оны аравдугаар сард томилогдсон этгээд нь сонсгол гэдэг зүйл дээр шинжээчээр ажиллаж, нэр бүхий хүмүүсийг гүтгэсэн асуудал яригдаж байгаа. Шүүхэд өгсөн, үнэн мөн нь тогтоогдоно” гэв

СЭТГЭЛ ЗҮТГЭЛ БАЙХАД ЗАМ ТАВИХ НЬ САРЫН АЖИЛ
СЭТГЭЛ ЗҮТГЭЛ БАЙХАД ЗАМ ТАВИХ НЬ САРЫН АЖИЛ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.