СЭТГЭЛ ЗҮТГЭЛ БАЙХАД ЗАМ ТАВИХ НЬ САРЫН АЖИЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 25 секунд
СЭТГЭЛ ЗҮТГЭЛ БАЙХАД ЗАМ ТАВИХ НЬ САРЫН АЖИЛ

СЭТГЭЛ ЗҮТГЭЛ БАЙХАД ЗАМ ТАВИХ НЬ САРЫН АЖИЛ

 

Хамгийн баян аймаг атлаа ард иргэд нь хамгийн ядуу амьдарч байгаа аймаг бол Өмнөговь. Улсын төсвийн 60 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг өмнөговьчууд өнөөдөр соёл иргэншил, хөгжил цэцэглэлтээс хол хоцорч байгаа билээ. Гэхдээ зам харгуй тавих, цэцэрлэг сургууль барих мөнгө нь байсан уу гэвэл байсан. Хамгийн гол нь хариуцлагагүй, сэтгэлгүй удирдлагуудаас болж өнөөдөр Өмнөговьд ард иргэд нь туйлдаа хүртэл ядуурч, хогийн цэг дээрээс хог түүж, хоногийн хоолоо залгуулж байгаа нь хэнд ч нууц биш ээ. 

Өмнөговь аймгийн баруун сумд болох Сэврэй, Ноён, Гурвантэс сум өнөөдрийг хүртэл засмал замгүй. Тэр хэрээр сум оронд хүрч буй хөгжил цэцэглэлт тааруухан. Гэтэл сумандаа хөгжил авчрах ёстой Засаг дарга нар нь зөвхөн амин хувийн эрх ашгаа бодож, дөрвөн жил төрийн тамга атгаснаас өөрөөр ард түмний амьдралд гийгүүлэх зүйл хийсэнгүй. Тэр ч байтугай зам тавихыг эсэргүүцдэг Засаг дарга байгаа нь гайхалтай. Харин сэтгэл байгаад зүтгэл байх юм бол замыг хэдхэн хоногийн дотор тавьж болдгийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилж, ажил болгож байгаа Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автозамын Шар тээгийн уулзвараас Цогтцэций сум хүртэлх 59,6 км замын бүтээн байгуулалтаас харж болно. Өнгөрсөн дөрвөн жилд хангалттай хөрөнгө орлоготой байсан атлаа нэг км ч зам тавьж чадаагүй аймгийн удирдлагуудын ахиагүй ажлыг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ зуны гурван сард ажил болгож чадсан юм.

Тус замыг 11 дүгээр сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр гар, сэтгэл нийлсэн дотоодын компанийн залуус өдөр шөнөгүй ажиллаж, өнөөдөр хэсэгчилсэн замын нээлт боллоо. Ийнхүү олон жил хүсэн хүлээж байсан Цогтцэцийчүүд ердөө сарын дараа аймгийнхаа төв болон нийслэл  рүү засмал замаар хурдлан давхих цаг хаяанд иржээ. 

Улаанбаатарт өдөртөө сэрүүсч, бороо орно
Улаанбаатарт өдөртөө сэрүүсч, бороо орно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.