Монгол түмний морины "Их шүтээн" /фото/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 44 секунд
Монгол түмний морины “Их шүтээн“ /фото/

Монгол түмний морины “Их шүтээн“ /фото/

 

Өвөрхангай аймагт бүтээгдсэн Монгол түмний морины "Их шүтээн" цогцолбор нь   2007 оны наймдугаар сард олны хүртээл болсон бөгөөд Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд байрладаг. 

Энэхүү шүтээн цогцолборыг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ. 

Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь таван метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход хувь нэмэр, хандив туслалцаа өргөсөн байгууллага хүмүүсийн нэрсийг мөнхжүүлэн бичжээ. 

Хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь гурван метр өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж, шилэн гуунд байрлуулжээ. 

Төв дунд нь Аравгар хээрийн хөшөөг босгож, хүрд ба сангийн бойпор байрлуулсан байх ба баруун, зүйн жигүүрт нь газар газрын хурдан морины төлөөлөл болсон алдарт хүлгүүдийн хөшөөг бүтээн босгожээ.

Өнөөдрийн байдлаар тус цогцорын хажууд ховор чамин эд зүйл, нарийн хийц бүхий бэлэг дурсалын зүйл зарж, борлуулах болсон байгаагаас энэхүү морины шүтээн цогцолбор нь дотоодын төдийгүй, гадны жуулчдын сонирхлыг татахуйц бүтээн байгуулалт аль хэдий нь болж чадсан нь харагдаж байна.

 

 

Д.Үржин

Эх сурвалж: www.TODAY.mn
Н.Туяа: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох нь айл өрхийн орлогод том өөрчлөлт авчрахгүй. Харин НӨАТ-ын 10%-ийг 5% болгох ёстой
Н.Туяа: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох нь айл өрхийн орлогод том өөрчлөлт авчрахгүй. Харин НӨАТ-ын 10%-ийг 5% болгох ёстой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.