Үнэт чулуу түүсэн 50 гаруй иргэнд торгууль ногдуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 48 секунд
Үнэт чулуу түүсэн 50 гаруй иргэнд торгууль ногдуулав

Үнэт чулуу түүсэн 50 гаруй иргэнд торгууль ногдуулав

 

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас хойш 10 орчим км-т орших газрын хөрсөн дээрээс үнэт чулуу түүж зардаг иргэд одоо

хөрсийг ухаж чулуу түүдэг болжээ. Энэ нь малыг бэлчээргүй болгож, байгаль орчныг сэргэхгүй болтол сүйрэлд оруулдаг байна. Энэхүү зөрчлийг арилгуулах Цагдаагийн газрын ажлын хэсэг гарч, тус суманд хууль бусаар чулуу түүж байсан 50 гаруй иргэнд 384 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Зөрчил гаргасан иргэдийн дунд Дэлгэрцогт сумын иргэдээс гадна Улаанбаатар, Баянхонгор аймгийн харьяат иргэд байсан аж. Тэд чулуу түүхдээ газрын хөрсийг 20-оод см ухдаг байжээ.

Боовон хөшөө зуслан руу цөлөгджээ
Боовон хөшөө зуслан руу цөлөгджээ
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.