Түлхүүрээ зоож үлдээснээс үүдэж ноцтой осол гарах шахжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Түлхүүрээ зоож үлдээснээс үүдэж ноцтой осол гарах шахжээ

Түлхүүрээ зоож үлдээснээс үүдэж ноцтой осол гарах шахжээ

Эцэг эх асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлээс болж бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх, цаашлаад амт насаа алдах тохиолдол буурахгүй байна. Цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийнхний зүгээс шаардлагатай бүхий л сэрэмжлүүлгийг цаг алдалгүй хүргэж байгаа ч хүүхдэдтэй холбоотой хэрэг буурахгүй байгаа юм. Өчигдөр л гэхэд аав нь машиныхаа түлхүүрийг зоолттой орхисноос үүдэж хүүхэд нь машиныг нь асааж хамт тоглож байсан хүүхдүүдээ мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна.
 
Тодруулбал, БЗД-ийн 28-р хороо "Хужирбулангийн ... тоотод хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн байна" гэсэн мэдээллийг цаглаагийн алба хаагчид очиж шалгахад, БЗД-ийн 28-р хороонд суух зургаан настай эрэгтэй А нь хашаанд байсан 37 настай аав Б-ийнхээ "Hyundai Аcсent" автомашины зоолттой байсан түлхүүрийг түлхэн хөдөлгөж, хамт тоглож байсан БЗД-ийн 28-р хороонд суух долоон настай эрэгтэй Э , И нарыг мөргөж гэмтээсэн байна. Хэргийг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна. 
 
Д.Дуулим

 

 

 
 



“Нийслэл өргөө”-ийн Д.Ганзориг давж заалдав
“Нийслэл өргөө”-ийн Д.Ганзориг давж заалдав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.