“Нийслэл өргөө”-ийн Д.Ганзориг давж заалдав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 23 секунд
“Нийслэл өргөө”-ийн Д.Ганзориг давж заалдав

“Нийслэл өргөө”-ийн Д.Ганзориг давж заалдав

нийтлэсэн Admin

527-1422250750527-13853436014-r-turh-barilga255555555“Нийслэл Өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт буруутгагдаж зургаан    жилийн хорих ял оноосон юм.

Түүнтэй хамт шүүгдсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Хавалд гурван жилийн хорих ял оногдуулж хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Д.Чулуунцэцэгт 5.1 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилээр хойшлуулсан, “Нийслэл Өргөө” ХХК-ийн ерөнхий нягтлан    бодогч А.Энхчимэгт хоёр жилийн хорих ял оногдуулж тэнссэн.

Түүнчлэн Баян-Өлгий аймаг багийн хөгжлийн төвийг хүлээн авах улсын комиссын гишүүдээр ажилласан Б.Сьезхан, Б.Ермурат, Амирбек, Жандаурен, Х.Хизатбек нарыг тодорхой албан тушаал эрхпэх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж    хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тус тус хоёр жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар болсон билээ. Шүүх хурлын тов ирэх сарын дундуур гарах юм байна.

Эх сурвалж: 

 
Хөвсгөл нуур чиглэлийн 37.9 км хатуу хучилттай авто замын зураг төсөл бэлэн боллоо
Хөвсгөл нуур чиглэлийн 37.9 км хатуу хучилттай авто замын зураг төсөл бэлэн боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.