Техник технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 16 секунд
Техник технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай

Техник технологийн дэвшлийг ашиглаж өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалаарай

Монгол Улсын хэмжээнд 2018 онд нийт 36.220 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 34 хувь буюу 12.326 хулгайлах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн нь 3 хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна.

Тухайлбал, хулгайлах гэмт хэргийн 77.3 хувь нь нийслэлд  22.6 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдэж илрүүлэлт улсын хэмжээнд 20.5 хувьтай байна.

Иймд хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг ахиулахад техник технологийн дэвшлийг ашиглах явдал нэн тэргүүний хэрэгцээ шаардлага тулгарч байгааг эдгээр тоон үзүүлэлтээс харж болох юм.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, автозамын хөдөлгөөнд хяналт тавих, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2010 оноос эхлэн гадаад болон дотоодын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотод 8.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 17 төрлийн бие даасан хяналтын системтэй 1.756 ширхэг хяналтын камерыг суурилуулсан байна.

Камер суурилуулсан газруудад  гэмт хэргийн гаралт буурч байгаа эерэг үзүүлэлт гарч байгаа хэдий ч ашиглалт, арчилгаа үйл ажиллагааны зардалд шийдвэрлэгдээгүйн улмаас тогтвортой хэвийн ажиллагаа алдагдаж, бүрэн хэмжээгээр ажиллуулж чадахгүй байдалд хүрч байна.

Мөн иргэд, аж ахуй нэгж байгууллага хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулахад дэлхийн бусад улс оронд ашиглагдаж байгаа камер, дохиолол хамгаалал, GPS, Дрон,  ухаалаг цоож зэрэг зүйлийг ашигласнаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. 

Сүүлийн жилүүдэд автомашин, түүний эд ангийг хулгайлах гэмт хэрэг өсөн нэмэгдэж байгаа бөгөөд ил зогсоолд тавьсан машины толь, дугуй, аккуммлятор зэрэг эд зүйл алдагдаж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхэд авто машин бүр хар хайрцаг буюу мини камерыг авто машиндаа тавьсанаар энэ төрлийн гэмт хэрэг буурч, иргэд авто машинаа ил задгай байрлуулах, гудамж талбайд гэмт хэргийн гаралтыг бууруулахад тодорхой үр дүн харагдах юм.

Цаашид улсын төсвийн болон гадны зээл тусламжаар хэрэгжүүлэх телехяналтын камерын системийн төсөл, хөтөлбөрүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулах, чанаржуулах, нэгдсэн систем байгуулах, хяналтын цэгүүдийг нарийвчлан гаргаж цэг бүрийн онцлогт тохируулан суурилуулах камерыг тодорхойлсноор цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хяналтын системийг бүрэн утгаар ашиглах боломжтой болох аж.

Мөн иргэд өмч хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалахад техник технологийн дэвшлийг ашигласнаар хулгайлах төрлийн гэмт хэрэг буурах, цаашилбал энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

Ус цаг уурын захирал Г.Сарантуяа нь ажилчдадаа нэмэлт цалин олгох нэрийдлээр хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байна
Ус цаг уурын захирал Г.Сарантуяа нь ажилчдадаа нэмэлт цалин олгох нэрийдлээр хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.