Ус цаг уурын захирал Г.Сарантуяа нь ажилчдадаа нэмэлт цалин олгох нэрийдлээр хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Ус цаг уурын захирал Г.Сарантуяа нь ажилчдадаа нэмэлт цалин олгох нэрийдлээр хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байна

Ус цаг уурын захирал Г.Сарантуяа нь ажилчдадаа нэмэлт цалин олгох нэрийдлээр хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа, тус байгууллагын нягтлан бодогч Ч.Ганчимэг нар албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэд хэдэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.

Тухайлбал захирал Г.Сарантуяа нь тушаал гарган "Хүрээлэнгийн Орчил, урсгал, урт хугацааны прогнозын хэлтэс", "Гадрагын усны судалгааны хэлтэс"-ийн ажилтнуудад нэмэлт цалин олгож, түүнийгээ буцааж бэлнээр хураан авч хувьдаа ашигладаг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Түүнчлэн тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгээгүй эд хогшил их хэмжээгээр худалдан авсан хэргээр мөн шалгагдаж байгаа аж.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа нь тус байгууллагад олон жил удирдах албан тушаал эрхэлж байгаа аж

10 хүүхэд тутмын гурав нь шударга байх талаар аав, ээжтэйгээ огт ярилцдаггүй
10 хүүхэд тутмын гурав нь шударга байх талаар аав, ээжтэйгээ огт ярилцдаггүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.